Татварын нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаал орон даяар болж байна

Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор Монгол Улс төсвийн орлогоо нэмэгдүүлж , зарлагаа танах шаардлагатай болсон. Үүний хүрээнд төсвийн орлогыг бүрдүүлэхээр долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсноос дөрөв нь өнгөрсөн онд хэрэгжиж эхэлсэн бол гурван төрлийн татвар нь он гарсаар хэрэгжиж эхлээд байна. Татварын өөрчлөлтийн хүрээнд Тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэл, татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэн нийслэл болон орон нутагт Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагын ажилтнууд жагслаа.

Шийдвэрийг эсэргүүцсэн Уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарын ажилтнууд 2017 оны хоёрдугаар сараас эхлэн зургаан удаагийн мэдэгдэл, шаардлага хүргүүлж, жагсаал зохион байгуулжээ. Гэвч шаардлагад Засгийн газар нааштай хариу өгөөгүй учир ийнхүү эсэргүүцлийн цуглаан хийж байна.

Аймаг бүрт эсэргүүцлийн жагсаал болж байгаа бөгөөд Засгийн газраас нааштай хариу ирүүлээгүй тохиолдолд ажил хаях хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Нэмж сануулахад дээрх өөрчлөлтийн дүнд цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар дөрвөн  шатлал бүхий татвар ноогдуулах, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг, 2019 онд 0,5, 2020 нэг нэгж буюу 2,5 нэгжээр, сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийг 2,5 нэгжээр нэмэгдүүлж, тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.
Он гарсаар 1461 иргэн Хувь хүний орлогын албан татварыг нэмснийг эсэргүүцэж Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлжээ. Хууль батлахын өмнө судалж үзэхэд нийт хүн амын 8 хувьд нөлөө үзүүлнэ хэмээн тооцож байсан бол хууль хэрэгжих явцад 11.7 хувьд нь нөлөөлж буйг тогтоожээ. Иймд энэхүү татварын нэмэгдлийг эргэж харах нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооноос Засгийн газарт хандсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Үхэрнүүдээ МАНг сонгосон бол төрөө хүндлээд үгэнд нь сайн ороод хэлээ хазаад чимээгүйхэн шиг яваач дээ. Ядаргаатай юм. Лайтай юм. Та нар бүгд шижгийн заваан харагдаж байна. Наад нэг бичсэн юмнаасаа ичээчээ. Сонгочоод олон юм хуцна.

    1 2 Хариу бичих
  2. Tegj tatvar nemeh gej dairaad bga bol ard tumen chini mugluugui niigemiin daatgalaa nuhuj tuluuleh sanal bolgoj bgui yum u urd ni zavsardsan humuus zunduu bga shuu de

    1 0 Хариу бичих
  3. Гадны улс оронд бол татварыг 1 % нэмсэн ч ард иргэд нь эсэргүүцэл илэрхийлдэг.Тэгэхэд манайд эсрэгээрээ.7-8 төрлийн татвар нэмнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ.Өмнө нь олигархууд дураараа татвар нэмээд ард иргэд нь номхон хүлцэнгүй байдаг байсан бол одоо байдал өөр болсон гэдгийг улс төрчид ойлгох ёстой.Яагаад гэвэл ард иргэдийн ядуурал газар авч амьдрах аргагүй болохоор тэр

    1 0 Хариу бичих
  4. МАН -ынхан нээрээ үнэхээр Ард иргэдийнхээ эсрэг дэндүү Харгис хэрцгий бодлого явуулж байнаа, УИХ- Засгийн газрыг тарааж ямарч Буруугүй жирийн Иргэд ээ Хэлмэгдүүлсний төлөө тэдэнд Хариуцлага тооцох хэрэгтэй

    1 1 Хариу бичих
  5. fucking dunheads

    0 0 Хариу бичих