Ц.Цэцэгдэлгэрэх:Албан хаагчид хөрөнгө орлогоо 106 байгууллага, 1625 салбарт мэдүүлнэ

АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тодрууллаа.

“Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн өөрчлөлтөнд хамрагдах албан тушаалнууд маань хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг. Энэ мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг улсын хэмжээнд авилгатай тэмцэх газраас зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн сургалт бол Мэдүүлгийг бүртгэх, хадгалах, эрх бүхий албан тушаалнуудад зориулсан сургалт юм. Авлигатай тэмцэх газрын олон нийтийн  төвд нэгдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Өчигдөр бол бид нар яам агентлаг,нийслэл, дүүргийн эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан. Өнөөдөр шүүх,прокорур, цагдаа, үдээс хойш төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд эрх бүхий албан тушаалтнууд хамрагдана.  Энэ хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар дангаараа бүртгэж авахгүй  шат шатандаа томилсон буюу удирдах албан тушаалтнууд мэдүүлгээ гаргаад явдаг. Ингээд нийт 106 байгууллагын 1625 салбар нийтдээ мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ нэгдсэн сургалт өнөөдөр маргааш үргэлжлээд бид нар ирэх долоо хоногоос орон нутагт бас албан томилолтоор ажиллахаар төлөвлөж байна. Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Дархан гээд аймгуудад бас албан томилолтоор ажиллана” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хөрөнгө орлогоо нуудаг албан тушаалтнуудад наад хөрөнгө орлогын мэдүүлэг чинь хэрэгтэй юм уу.Гадны улс оронд том том хаус худалдаад авчихсан хүмүүс хөрөнгө орлогоо мэдүүлэх үү.

    0 0 Хариу бичих