М.Энхболд: Албан ёсоор уучлалт гуйх ёстой

УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргажээ. Тэрээр Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга М.Энхболд “Зүтгэе ээ. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна хэмээсэн огт үндэслэлгүй, гүтгэлэг тараасан байна.

Юуны өмнө ийм уулзалт болоогүй, тийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Би эвийг хичээдэг. Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэл, эрмэлзлээр зүтгэхийг чухалчилдаг. Би талцлыг дэмждэггүй. Асуудлаа илэн далангүй ярих, зөвшилцөн ойлголцох нь эрүүл саруул сэтгэлгээ мөн гэж үздэг.

Улсынхаа эдийн засгийг илааршуулж, иргэдийнхээ аж амьдралыгөөд татах, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжих бодлогыг Улсын Их Хурлын даргын хувьд, хувь улстөрчийнхөө хувьд тууштай баримталж байна.

Болоогүйг болсон мэтээр, байгаагүйг байсан юм шигээр, олон нийтийг талцуулсан, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн энэ мэт мэдээлэл тараахгүй байх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн баримтлах үндсэн зарчим гэж би ойлгодог. Тиймээс хэрээс хэтэрсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл дахин тараахгүй байхыг, чөлөөт хэвлэлийн нийтлэг зарчмаа сахиж ажиллахыг, нягтлаагүй зохиомол мэдээлэл бэлтгэж тараасныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйж, залруулга гаргахыг “Зууны мэдээ” сонины редакцид хандан шаардаж байна.

Иймэрхүү хууль ёс зөрчсөн, хувь хүний нэр төрд халдсан мэдээ мэдээлэл дахин гаргах юм бол хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдье гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. За Энхболдоо чамаас яахаараа албан есоор уучлал гуйх естой гэж. Чи сонгуулиар татвар нэмэхгуй бас ешее олон сайхан угээр худлаа хэлж, терийн эрхийг хууль бусаар авсандаа МОНГОЛын ард тумнээс уйчлал гуйгаад улс тереес зайлаач

    1 0 Хариу бичих
  2. Ene nunii 60ter bumiin asuudal yu bolj b.na aa huuli hyanaltiihan yu hiij b.na .higjiltei orond bol sain duraaraa ogtsorood shalguulaad boldog yum b.na lee manaid esergeeree baih yum aa

    1 0 Хариу бичих
  3. Энкөлд худалч ш дээ, нүдээ ч цавчихгүй би 60 тэрбүмын хуралд суугаагүй гээд байсан, зураг нь байсан биз дээ, энэ хужаагийн эрлийзэд итгэх хэрэггүй,

    2 0 Хариу бичих
  4. Хөхөө өвлийн хүйтэнд хүүхдэд морь унуулах гээд байдаг яасан хүйтэн сэтгэлтэй хүмүүс вэ.

    3 0 Хариу бичих
    • Монгол цусгуй хуний л хийдэг ажилдаа

      0 0
  5. HUTSALGUI TURUUS HOLHON ZAILJ UZ

    1 0 Хариу бичих
  6. Энэ доор бичсэн хүмүүс зуyны мэдээний хамсаатнуудуу наад хүн чинь ямарч байсан ажилаа хийж байгаа хүн ямар гайхмаар аймшигтай хүмүүс вэ

    0 2 Хариу бичих
  7. Хуцалгүй наал их хурлаа тараа

    1 0 Хариу бичих
  8. Muu lalaruudiig taraah heregtei bn

    1 0 Хариу бичих
  9. Hahahahahahahaha oligarhuud uulzaa l blgui

    1 0 Хариу бичих
  10. харин тийм хятад хүний зан л даа.

    1 0 Хариу бичих
  11. Aihtar noyon nuruutai hun shuu. Balbuulaad l bdag balbuulaad l bdag eronhii chigee aldahgui l zogsdog bgamda

    4 2 Хариу бичих