Төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтанд хамрууллаа

Авилгатай тэмцэх газраас яам, агентлаг, нийслэл, дүүрэг, хууль хяналтын байгууллага болон төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2018 оны нэгдүгээр сарын 11,12-ны өдөр “Олон нийтийн төвд”-д зохион байгуулж байна. Сургалтын үеэр 2018 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн онцлог хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг "Баталгааны маягт"-аар хүлээн авч бүртгэх, мэдүүлгийн цахим системийн ашиглалт, анхаарах асуудал, өргөдөл гомдлын хяналт шалгалт, нийтлэг зөрчлийн талаар авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албан тушаалтнуудад мэдээлж танилцуулж байна. Сургалтанд 300 гаруй албан тушаалтнуудад заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)