Хууль бус тоглоомын газрын 100 гаруй үйлчлүүлэгчийг баривчилжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан газруудын олсон орлого, автомат тоглоомд ашиглагддаг төлбөрийн карт зэргийг хураан авсан байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор явуулсан шалгалтаар дээрх үйлдлийг илрүүлсэн байна.

Мөн тухайн тоглоомын газруудаар үйлчлүүлж байсан 21-50 насны 100 гаруй иргэнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Манай цагдаагынхан бүгд л ийм газрууд 1 биш маш олон байгааг мэдэж байгаашдээ бүгд л мэдсэн ч иэдээгүй юм шиг байдаг биздээ. Энэ бол зүгээр үзүүлэн тоглолт муусайн жүжигчид.

    0 0 Хариу бичих
  2. Хууль бус юм бол хаах хэрэгтэй.Ийм газар бохир заваан,дотор ороод тоглож байгаа хүүхдүүд ухаан санааны хомсдолд орж алан хядахаас өөр юм сэтгэхээ болино

    0 0 Хариу бичих
  3. Ene toloomond dontson ah duu ig bas shalguulah.yumsan luivarchinguud

    0 0 Хариу бичих
  4. BG 5 r horoo Nomingiin ard 2 shineer barisan oron suutsand piisii togloom ih togluuldag.gadnaa ymarch hayg bhgui.Hairan huuhed zaluuchuud shenejin tend holihoj bga shuu

    0 1 Хариу бичих