Марксизм яагаад ахин өндийв?

Eagle.mn


Урьд цагт ангийн тэмцэл нэн тодорхой, асар ойлгомжтой зүйл байлаа. Маркс, Энгельс хоёр бүх цаг үеийн борлуулалтай номын жагсаалтын хоёрдугаарт бичигддэг “Коммунист намын тунхаг”-таа: “Хөрөнгөтөн буржуй нар юуны түрүүнд өөрсдийг нь булшлагчдыг бүтээж байна. Хөрөнгөтнүүдийн мөхөл, пролетариудын ялалт аль аль нь зайлшгүй юм” гэж бичжээ. (Дашрамд дурдахад, борлуулалтай номын нэгд Библи бичигддэг. Шинэ гэрээ ямартай ч Е.Л.Жеймсийн “Грейгийн 50 сүүдрээс” илүү түгээмэл бололтой)

Маркс, Энгельс нар булшлагчдын тухай бичсэнээс хойш 164 жил өнгөрчээ. Бодит үнэн гэвэл эсрэгээрээ пролетариуд булшлагдчихаад байна. Пролетариуд юун капитализмыг булшлахтай манатай тэсч үлдэхийн тулд бүхнийг хийж явна.

Дэлхий даяарт капитализм хямарч байна. Гэтэл өөр хувилбар энэ гариг дээр байна уу? XIX зууны германы философич Карл Марксын санаанууд эргэн амилах уу? Уг нь марксизм аль хэдийнэ нүд аньчихсан биш билүү?

Ядарч цөхөрсөн, бага цалинтай ажилчид түүхэнд дэх хамгийн далайцтай социалист хувьсгалаар (хятадын) чөлөөлөгдсөн ч Барууны хөрөнгөлөг иргэд iPad-аараа зугаацан суух нөхцөлийг хангахын төлөөнөө амиа хорлохоос наахнуур сунан ажиллаж байгаа.

Пролетарийн диктатурт Хятад улс дампуурахдаа тулсан хөрөнгөтний Америкийг өөрийнхөө мөнгөөр тэтгэнэ.

Өнөөгийн тэргүүлэх марксист сэтгэгчид энэ хоржоонтой егөөг гашуунаар тайлбарлах нь: “Капитализмын дэлхий дэх ноёрхол орших эсэх нь өнөөдөр Хятадын Коммунист намаас шууд хамаарч байна. Тэд гаднын капиталист үйлдвэрүүдэд хямд, цалин багатай ажиллах хүчийг ихээр нийлүүлж, ажилчдын эрхийн төлөөх байгууллагуудыг хориглодог” хэмээн Парисын Их сургуулийн философийн профессор, марксист сэтгэгч Jacques Rancière ярив. “Аз гийхэд ертөнц арай ойлгомжтой, илүү шударга болно гэсэн найдлага мөхчихөөгүй байна” гэж тэр нэмж хэллээ.

Магадгүй Jacques Rancière профессорын найдлага бөхөхгүй байгаа нь манай цаг үед эдийн засгийн хямрал тасрахгүй байгаагаар л тайлбарлагдах байх. Маркс болоод марксист номлолд хандах сонирхол эргэн сэргэж байна. Марксын “Капитал” хэмээх улс төрийн эдийн засгийн сор бүтээлийн борлуулалт 2008 оноос байнга өсөж, “Коммунист намын тунхаг”, “Улс төрийн эдийн засгийн шүүмжлэлд” номууд нь ч эрэлттэй болжээ. Марксын борлуулалт өссөөр харин английн ажилчин анги ялзарч буй тогтолцоог аврахын тулд банкуудаа тэтгэсээр, баячууд нь тансаг оромжиндоо цэнгэсээр, гэтэл нийгмийн бусад давхарга өрнөөс салах, ажилтайгаа үлдэх мэт зовлонтойгоо зууралдана. Хятадын театрын найруулагч He Nian “Капитал”-ын эргэн мандалтад зориулж уг номоос сэдэвлэсэн дуутай, бүжигтэй мюзикл туурвижээ.

Бавгар сахалтай, хувьсгалын онолчийг азын тэнгэр гэнэт ихээр ивээх болсныг илтгэх хамгийн гайхалтай жишээ бол германы Chemnitz хотын Sparkasse банкны харилцагчид шинээр гаргаж буй MasterCard дээр тавихаар санал болгосон 10 хөргөөс Карл Марксынхыг сонгож хэвлүүлжээ. Коммунист асан зүүн Германд Chemnitz хотын нэрийг 1953-1990 онуудад Карл-Маркс-Штадт гэдэг байсан юм. Берлиний хана нураад 27 жил болчихоод байхад хуучин зүүн Германы иргэд марксист өнгөрсөн үеэ мартаж чадаагүй л явна. Reuters-ын мэдээлснээр 2008 онд хуучин БНАГУ-ын иргэдийн дунд асуулга явуулахад 52% нь зах зээлийн эдийн засаг тогтворгүй юм, 43% нь социализмдаа буцахсан гэж хариулжээ. 

Лондонд Highgate оршуулгын газарт К.Марксыг нойрсож байх зуур зээлийн барьцаанд энэлж буй германчууд түүнийг амьдчилан үзэж мандуулах болов. Хөөрхий Маркс германчууд дүрийг нь өрийн барьцааны тэмдэг болсон кредит карт дээрээ дүрсэлснийг мэдвэл яах байсан бол оо? Энэ бол түүхийн гашуун егөөдөл юм.

Лондонд хэдэн арван мянган хүн оролцсон “Марксизм-2012” тав хоногийн наадам болж өнгөрлөө. Ажилчны Социалист намаас зохион байгуулсан аж. Зохион байгуулагч Joseph Choonara жил бүрийн наадамд залуучууд улам ихээр татагдан оролцож байгааг бахдав. Тэрээр “Марксизмд хандах хандлага ялангуяа залуусын дунд сэргэж байгаа нь капитализмыг задлан шинжлэх, биднийг байнга нөмөрч буй капиталист хямралын уг учгийг тайлах хэрэгсэл болох учиртай” гэж хэллээ.

Марксизмын ач холбогдлыг өргөсөн өчнөөн ном гарав. Английн утга зохиолын багш, профессор Terry Eagleton “Why Marx Was Right” (Маркс яагаад зөв байв) номоо бичсэн бол Францын маоист философч Alain Badiou “The Communist Hypothesis” (Коммунист онолын таамаглалууд) нэртэй, хавтсан дээрээ маоист маягаар том улаан таван хошуу дүрсэлсэн жижиг ном хэвлүүлжээ. Эдгээр номд коммунист үзэл санааны гурав дахь давлагаанд бэлэн байхыг, итгэлээ нэгтгэхийг уриалсан бөлгөө. Коммунизмын эхний давалгаа 1792 онд Францын Бүгд найрамдах засаглалыг үндэслэснээр эхлэж, 1871 онд парисын коммунчдыг дарснаар төгссөн бол хоёр дахь нь 1917 оны Октябрийн хувьсгалаар эхэлж 1976 онд Мао Соёлын хувьсгал амжилтгүй болсныг зөвшөөрснөөр дууссан юм байх. Энэ бүхэн ердөө л төөрөгдөл байж болох уу?

Марксын хуучирсан санаа нь өнөө цагт инновацийн компанийг дэмжихийн тулд Apple эртний гар хийцийн нэхмэлийн машин санал болгож байгаа шиг санагдахгүй юу? Социалист хувьсгал, коммунист нийгмийн тухай мөрөөдөл нь 2012 онд ямар ч авцалдаагүй гэж бодогдохгүй байна уу?

Эцсийн эцэст марксист профессор Rancière хөрөнгөтнүүд өөрсдийгөө булшлагчийг даваргахгүй болохыг ойлгох хэрэгтэй л дээ. Гэтэл тэр бууж өгөхийг хүсэхгүй, гутранги үзэлд автахгүйгээр ингэж хэлэв. “Хөрөнгөтнүүд хямралыг дарлагдагч ангийн зэвсгийг хураах, номхотгоход ашиглаж сурсан. Гэхдээ бид түүхэн зайлшгүйг үгүйсгэх ёсгүй. Одоогийн нөхцөл мөнхийн юм биш гэдэг дүгнэлт хийж байгаа. Булшлагчид одоо ч бий. Тэд бол онцгой хүнд нөхцөлд ажиллагсад, Алс дорнодын үйлдвэрүүдэд нүсэр мөлжлөгт өртөн ажиллаж байгаа ажилчид. Грек болон бусад улсуудад оргилсон хөдөлгөөнүүд Засгийн газрууд, банкныхныг хямралаар хүмүүсийг боолчлохын эсрэг шинэ давалгаа, шинэ эрмэлзэл үүсч байгааг харуулсан”. 70 настай профессорын энэ төсөөлөл нь залуу үеийн тархинд марксист исэлдэлт явагдаж байгааг илэрхийлж байна уу?

Лондоны Голдсмитийн коллежд сурдаг 22 настай бүсгүй Jaswinder Blackwell-Pal англи хэл, жүжгийн бакалаврын диплом дөнгөж гардаж байхад нь түүнээс яагаад марксист үзэл санааг одоо болтол чухал гэж бодож байгааг нь асуув. “Одоогийн залуус Тэтчерийг засаглаж байхад юм уу, эсвэл ЗХУ гэхээр марксизм санаанд ордог үед амьдраагүй. Бид марксизмаас өнөө цагт өрнөж байгаа зүйлсийг ойлгох арга замыг харж байна. Египтэд юу болов, Мубаракыг унагахад бид хөөрцгөөсөн. Лалын ертөнцөд ардчиллын төлөө тэмцэх хүмүүс байхгүй гэдэг ойлголт эвдэгдсэн. Энэ нь хувьсгал бол үйл явц болохоос үйл явдал биш гэдгийг нотолсон. Египтэд хувьсгал-эсрэг хувьсгал-эсрэгийн эсрэг хувьсгал гэсэн үйл явц болсон. Эндээс бид марксизм чухал болохыг ойлгосон” гэжээ. Энэ бол баруунд марксизм ахин өндөлзөж байгааг ойлгох түлхүүр юм.

Залуучууд марксизмыг сталины ГУЛАГтай холбохгүй, хоцрогдсон бохир сургаал гэж үзэхгүй байна. 

Профессор Rancière:

“Марксист үзэл санаанаас өөрчлөгдөхгүй, баттай үлдэх ганц юм нь ангийн тэмцлийн онол юм. 

Үйлдвэр заводууд алга болж, аж үйлдвэргүйжилт явагдаж, ажиллах хүч хямд, номхон улсуудад шилжсээр байгаа нь дарангуйлагч хөрөнгөтнүүдийн явуулж байгаа ангийн тэмцэл биш гэж үү?” хэмээн бодолдоо хатуу зогсоно.

“Коммунист намын тунхаг”-ийн шинэ хэвлэлийн өмнөтгөлд профессор Eric Hobsbawm бичихдээ, “Марксын зөв байсан. Тэр зах зээлийн тогтолцооны ашигт тэмүүлэх нүцгэн сонирхолд тулгуурласан зөрчлүүд, мөлжлөгийн систем, баялгийг эцэс төгсгөлгүй хуримтлуулах шунал зэрэг нь тодорхой нөхцөлд хөгжлийн бүтцийг алдагдуулж, хувирах явцад хүргэнэ. Ингэснээр нийгмийг цаашид капитализм гэж нэрлэх боломжгүй төлөвт аваачих юм”. Энэ бол марксистуудын мөрөөдөж асан капитализмын дараахь нийгэм ажээ. Тэр нь ямархуу нийгэм байх юм бэ?

“Посткапиталист нийгэм нь уламжлалт социализмын загварт таарахгүй. Зөвлөлтийн эрин үеийн социализм бол бүр ч биш” хэмээн Hobsbawm нотлоод тэр нийгэмд хувийн өмчөөс дэлхийг хамарсан олон нийтийн удирдлагат өмчлөл рүү шилжилт хийгдэх нь зайлшгүй гэв.

Маркс, Энгельсийн коммунизм дахь хүмүүнлэг үнэт зүйлсийг хэр тусгах вэ гэдэг нь посткапитализм руу хийх шилжилтийн явц дахь улс төрийн үйл ажиллагаанаас голлон хамаарах юм байх. 

Марксизм чөлөөлөгчийн дүрээр тодрон гарах эсэх нь биднээс, бид тэмцэлд бэлэн эсэхээс шууд хамаарна гэж тэр үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Маркс, Энгельс хоёр тунхагтаа бичсэн шиг

“Коммунист хувьсгалын өмнө дарлагч ангиуд чичрэн дагжтугай, Пролетариуд гинжнээсээ өөр юуг ч алдахгүй. Олохдоо бүх дэлхийг олох” гэх маягийн юм болох юм уу даа.

Товчлон орчуулсан Р.Батсайхан

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Зах зээлийн нийгэмд баян хоосны ялгаа улам ихэссээр сүүлдээ хувьсгал гардаг нь бараг байгалийн хуультай ижил. Монголд хувьсгал гархад ойрхон байгаа.Баячууд олон том ордон харш банк санхүүтэй болж л байг,Үл цадах хүсэлдээ хөтлөгдсөн сайхан зүүднээс нь нийгмийн олонхи болсон борчууд нэг л өдөр ховх татан тооцоо хийж хөрөнгийг нь хурааснаар үлгэр дуусна. Энэ аймшигийг төсөөлж байгаа эрхэмүүд байгаа болов уу.

    0 0 Хариу бичих
  2. Ирээдүйд дэлхий нийтээрээ Коммунизмд шилжин орох нь гарцаагүй

    0 0 Хариу бичих
  3. OMCH EZEMSHILIIG USTGAH N ODOO TSAGT BUDUULEG

    0 0 Хариу бичих
  4. БАЯЧН ЯДУУГИЙН ЯГАА ИХСЭЭД, ХУУЛЬ БУС ХӨЛЖИГЖИД НЭМЭГДЭЭД БАЙХ ЮМ БОЛ ЯДУУЧУУД НЬ ЯВААНДАА БОСОХ УУ?

    1 0 Хариу бичих
  5. Марксизмийг хэдий чинээ санана, өнөөгийн нийгмийн алдаа төдий чинээ байгаа гэсэн үг. Хоёр систем оршин байх үед капитализм социализмаас овоо будаа идэж дундчуудыг дэмжиж байж өнөөг хүрлээ. Одоо нэмж будаа идэхдээ өмчийн хэлбэрт бага сага буулт хийж байж тогтохыг үгүйсгэхгүй.

    1 0 Хариу бичих
  6. Ухлээ эрээ юу

    0 0 Хариу бичих
  7. Kommunizm bol delhii deer baiga hamgiin bolovsrongui hunii amidrah tugs orchin

    4 1 Хариу бичих
    • Дэлхий дээр байхгүй гэж бич. Учир нь өнөөдөр төргүй улс гэж байхгүй. Коммунизм бүрэн төгс ялахад төр үгүй болно. Марксынхаар төр нь; дарлагч ангиас дарлагдагч ангийг хянаж байх хүчирхийлэлийн аппарат юм

      0 0
    • Уахааа ха ха

      0 0
  8. Утгын алдаа ихтэй ойлгомж муутай

    0 0 Хариу бичих
  9. Eh surwalj?

    0 0 Хариу бичих