Оросын сэргээшийн тухай киног АНУ-ын шагналд нэр дэвшүүлжээ

Ш.Самбуу


Григорий  Родченковын мэдээлэлд  үндэслэсэн "Икар" нэртэй баримтат киног  Брайан Фогель бүтээжээ.

Оросын спортын допингийн тухай "Икар" киног АНУ-ын кино найруулагчдийн Гильдий гэх байгууллагын шагналын  “баримтат кино” гэсэн ангилалд нэр дэвшүүлээд байна гэж Hollywood Reporter хэвлэл мэдээлэв.

Энэ номинацид  мини-сериал "Вьетнам", "Хий үзэгдлийн хот", "Тооцоо", мини-сериал "Уормвуд" зэргийн кинонуудыг дэвшүүлсэн байгаа. Шагнал гардуулах ёслол нь Лос-Ануелес хотноо хоёрдугаар сарын 3-нд явагдана.

Сануулахад, "Икар" нэртэй баримтат киног Америкийн найруулагч Брайан Фогель бүтээсэн байна. Тэрбээр Григорий  Родченковын  амаар ОХУ-д байгаа  сэргээшийн систем гэгчийн талаар өгүүлжээ. Америкийн Netflix компани таван сая доллараар кионы эрхийг худалдан аваад түүнийг дэлхийн 190 оронд үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)