С.Батцэцэг дүү аваргадаа зайгаа тавьж өгөв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд эхэлж байна. Тэмцээнд 300 гаруй тамирчин гурван өдөр өрсөлдөж аваргуудаа тодруулах юм. Энэ жилийн тэмцээнд дэлхийгээс медаль хүртсэн шилдгүүд маань жингээ өөрчилсөн нь анхаарал татаж байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 65, Г.Мандахнаран 74, Э.Бэхбаяр 61, Д.Гомбодорж 79 кг-ын жинд барилдах аж. С.Батцэцэгийн үндсэн жин нь 63 кг. Энэ жинд тэрээр олимп, ДАШТ-ээс гялалзсан сайхан амжилт үзүүлж, Монгол түмнээ олон жил баярлуулсан. Тэгвэл С.Батцэцэг аварга маань өнгөрсөн жил өөрийн дархан жиндээ П.Орхонд гурав дараалан ялагдсан тул дүү аваргадаа зайгаа тавьж өгч байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ямар юмаараа зайгаа тавьж өгөх барахгүй юм байж

    0 0 Хариу бичих
  2. Хөөх, Соронзонболдыг Орхон бүр 3 дараалаад ялсымуу.

    0 0 Хариу бичих
  3. зөв, жин өгссөн ч амжилт гаргана даа

    0 0 Хариу бичих
  4. Мундаг

    0 0 Хариу бичих
  5. zov,uhaantai busgui bna

    0 0 Хариу бичих