ТАНИЛЦ: “Давхар дээл”-ээ тайлсан аварга

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар нь онцолж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг онцолж байна. Хувь хүн болон УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон төрийн түшээгийнхээ хувьд тэрээр тоочоод барахгүй баялаг намтартай хүн. Тиймээс түүний сүүлийн үеийн байр суурь, хандлагыг энд онцоллоо.

“Ерөнхий сайдын амласан амлалтууд байгаа. Нийгэмд маш их яригдсан уул уурхайн асуудал, Оюутолгойн гэрээг сайжруулна гэж амласан. Төр мафижсан байна. Компанийн засаглал тогтоосныг цэгцэлнэ гэж ярьсан. Эдгээр амлалтаа мартаж болохгүй”.

“Шинэ Ерөнхий сайд амлахдаа уул уурхайн шударга бус хуваарилалтыг шударга болгоно гэж ярьж байсан. Гэсэн ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн байгуулагдахаас эхлээд л зөрчигдсөн”.

“Засгийн газрын нийт өрийн хэмжээ 2018 онд 24 их наядаас эхлээд 2020 онд хүрэхэд 26.2 их наяд хүрэхээр байна. Өрийг өрөөр дардаг гинжин хэлэхээг хаана таслах вэ. Үүнийг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй. Томорсоор байгаад дааж давахгүй хэмжээнд хүрэхээр боллоо”.

“Валютын ханшийг тогтвортой байлгах нь Монголбанкны үүрэг байх ёстой. Үүнийг зориуд санаатайгаар унагаж байна. Энэ нь Засгийн газарт ашигтай, ард түмэнд асар их дарамттай байдаг”.

“УИХ-ын гишүүн хүн “Би зөв зээл авсан, зөв төсөл хэрэгжүүлж байгаа” гээд байхаар төрийн хүний ёс зүй, УИХ-ын гишүүний үлгэрлэл манлайлал талаас таарахгүй байна. Хоёрдугаарт, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар үеийн үед сэтгэлгүй, уул уурхайтай хувийн ашиг сонирхолтой холбоотой хүмүүс томилогдож ирлээ”.

“Би Төрийн ордны 4 давхрын зүүн жигүүрийн өрөөндөө 4 удаа сонгогдож сууж байна. Ганц ч удаа засвар хийлгээгүй. Миний өрөөний хаалга ганцаараа бор байгаа. Харин миний эргэн тойрны өрөө 4 жилд 4 удаа засвар хийлгэж байна. Ингэх шаардлага байдаг юм уу. Ийм үрэлгэн байж болохгүй шүү дээ”.

“Чуулганы ирц тааруу байх боллоо. Ялангуяа, Засгийн газрын гишүүд ирэхгүй байна. Би сайдаар ажиллаж байхдаа чуулганы хуралдаанд суугаад болдог л байсан”.

Энэ бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн “давхар дээл”-ээ тайлснаасаа хойш хэлсэн үг. “Давхар дээл”-ээ тайлсан гэхээсээ илүү багаа тайлчихаад хэлсэн үг гэвэл илүү онох байх. Монголчууд түүнийг монгол эр хүний ноён нуруу, ёс жудгийг тээж явдаг гэж хүндлэн хайрладаг. Бас шударга, олон нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг гэж үнэлдэг. Дээрх байдлаар асуудлыг шүүмжилдэг, улстөрчдийн амлалтыг эргэн сануулдаг, хүний, өөрийн намын гэхгүйгээр хэлбэл хэлчихдэг учраас ингэж үнэлдэг байх. Харин 2016 оны сонгуулиас хойш Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох хүртэл Б.Бат-Эрдэнэ гишүүн өөрийнхөөрөө байж чадсангүй. Засгийн газар хэдийгээр танхимын зарчмаар ажилладаг ч Б.Бат-Эрдэнэ гишүүн жил гаруйн хугацаанд дотор хүнтэйгээ зөрчилдөж амьдрах шиг болсон. Сайдаар ажиллаж байхдаа дээрх эшлэлүүд шиг үг хэлсэн удаа нэг ч байхгүй. Ялангуяа, Ц.Дашдорж сайдаар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойг БНХАУ-ын “Шинхуа”-д найр тавих гэж байгаа тухай дуулиан дэгдэх үед ч чимээгүй суусан. Хэрэв тухайн үед Б.Бат-Эрдэнэ сайд сул гишүүн байсан бол чимээгүй суухгүй байсан нь лавтай. Юу үнэн гэвэл энэ үнэн. Хэрэв ингэх гэж байгаа бол Засгийн газрыг огцруулах санал гаргана гээд л яриад явж байх хүн. Өмнө нь ч өөрийнхөө намын Засгийн газрыг огцруулах санал гаргаж байсан түүх бий. Тодруулбал, 2012 оны сонгуулийн өмнө Оюутолгойн гэрээг сайжруулах алхам хийсэнгүй гэж сөрөг хүчний гишүүдтэй нийлэн Сү.Батболдын Засгийн газрыг огцруулахаар сандаргаж явлаа. Харин одоо Засгийн газар байгуулагдаад 100 ч хоноогүй байхад л Ерөнхий сайдын амлалтыг сануулаад эхэллээ. 

Уг нь өмнөх Засгийн газрын гишүүдээс У.Хүрэлсүхийн танхимд үлдэх хамгийн өндөр магадлалтай нь Б.Бат-Эрдэнэ гишүүн байлаа. Олон нийт ч ингэж харж байв. Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг нутаг гэдгээрээ харилцаа сайтай, тун дотно хуурай ах дүүс. Гэвч өмнөх Засгийн газраас хэнийг нь ч авч үлдэхгүй гэсэн зарчим олон нийтийн энэхүү таамгыг үгүйсгэсэн юм. Ийнхүү “давхар дээл” гэх хүлээсээ тайлж, багаа хуулан өмнөх гурван удаагийн парламентад сууж байсан дүрээр эргэн ирж дээрх байдлаар ширүүхэн эшлэл хэлж сууна. Засгаас гарч, хэлд орсон Б.Бат-Эрдэнэ гишүүн цаашдаа Засгийн газрын эсрэг юу ч ярьж мэднэ. Бүр хуурай дүүгээ хавираад унагахыг ч үгүйсгэхгүй.

Хөрөнгө, орлогын мэдүүлэг:

Жилийн орлого: 
29663.75 (мян.төг)

Гэр бүлийн гишүүдийн орлого:
20143.20 (мян.төг)

Үл хөдлөх хөрөнгө:
Орон сууц 2
Бусад барилга байгууламж 1

Тээврийн хэрэгсэл:
Lexus 470-1, Suzuki Jimny-1

Мал аж ахуй:
Хурдан удмын адуу-20
Адуу-450
Үхэр-60
Хонь-3200
Ямаа-315
УИХ-ын гишүүд дотроо хамгийн
их малтай нь

Хувь эзэмшдэг аж ахуйн нэгж:
Атар Чандгана ХК 51%,
Атар Чандгана Сүү ХК 14%,
Эрдэнэс-Тавантолгой ХК
5360 ширхэг хувьцаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. Abarga hvn shu maliigaad ineeheer ch bas l ebgui de her bargiin hvn honsduulan shu

    0 0 Хариу бичих
  2. Анкетандаа лав Англо Орос хэлтэй Хуулийн ухааны доктор Ерөнхийлөгчид дэвшиж байсан аврага даа.

    0 0 Хариу бичих
  3. Hentiin tenegyyd l ene novshoo songoh yum daa

    0 0 Хариу бичих
  4. Сайд байхдаа юу ч хийгээгүй дуугараагүй байж хаха аварга байж болно гэхдээ амиа бодсон новш байгаа юм

    0 0 Хариу бичих
  5. улс төрд эдийн шуналтай тэнэг бөхчүүдээр яах юм вэ хар даа хаха

    0 0 Хариу бичих
  6. Хөдөлмөр нийгэмлэгийн байрыг дээрэмдэж аваа биз дээвХүний үнэргүй амьтан.Элдэв-Очир даргаар түрээ барьж аваад үхэхээр нь ар гэр, ах дүү нарт нь юу ч өгөлгүй бултаа биз дээ. Дарга байсан нийгэмлэгийг авч өгсөн хүнийг нас барахад 20000 төгрөг өгсөн "ачтан" шүү наадах чинь.Ичихгүй амьтан

    0 0 Хариу бичих
  7. МАН дотор байгаа хирнээ арай өөрөөр сэтгэн ярьж байгаа нь сайшаалтай.Аврага хүн арай худлаа ярихгүй байхаа.Намаа цэвэршүүлэхэд тус нэмрээ үзүүлээрэй

    0 0 Хариу бичих
    • Аврага гэж Монголчууд Батэрдэнийг бөх гэж тойруугаар үнэнийг нь хэлдэг юм.Бас болоогүй Ми Энхболдын зарлага.

      0 0
  8. Тэнэг Энхболдын оронд ерөнхийлөгчид МАН аврагыг дэвшүүлсэн бол.За танд амжилт хүсье

    0 0 Хариу бичих
    • ХЭРЛЭНГ МОНГОЛООС ХАРАМЛАГЧ, МАНЖ ГОНЧИГООГИЙН ГОВЬД НООЛУУР ШАХДАГ ХАМТРАГЧ ЕРӨНХИЙЛӨГЧИД ДЭВШЭЭГҮЙ БИШ ДЭВШСЭН.МОНГОЛЧУУД БАРИЛДАЖ ЦАГДАА ТӨГССӨН ТҮҮНИЙГ БОЛОВСРОЛГҮЙ ГЭЖ ҮЗЭЭД ХАССАН.

      0 0
  9. ene abraga gisyynii tyhaid ylger jiseegiin tyhaid l yarina yy?gehees eereer eeleh yum daanch baihgyisen dee!!!chetger sygelsen bidnii amidarch baigaa niigemd am ni halsan hydalch chalchihgyi bol?ene hyn baaraggyi zeb hyn dee!!!ene hyniig dyyriaj amidarzgaaya!hymyys ee!!

    0 0 Хариу бичих
  10. .Бадмаанямбуу аавтай БатЭрдэнэ манлай аваргоо..гэж энэ аваргатай золгосон эр дуулж аврага маань малтийн сонсож сууж байж билээ.Сайхан ёс суртахуун ъүү.Яаж ичихгүй нэг нь дуулж нөгөө нь сонсож сууж чаддаг байнаа.

    0 0 Хариу бичих
  11. Энэ хүн говийн малчдаас хэрлэн ононы усыг харамлаж оросын эрх ашгийн төлөө ажилласан оросын тагнуул ч байж мэдэхээр хүн дээ.

    0 0 Хариу бичих
    • Хэрлэн гол Хөлөн нуур луу цутгаад , усны тевшин нь нэмэгдсэн нуур гээд бөөн шагнал энэ тар болсон гээд байгаагүй бил үү. Хятадууд бөөн баяр болсон гээд л бичээд байсан

      1 0
  12. Бат Эрдэнэ гишүүн Их хурал дээр зөв юм ярьж байсан.Хуралдаа суудаггүй гишүүдэд хариуцлага тооцох цаг болсон шүү.Хуралдаа суудаггүй,Их хурлын танхимд байнга гар утаснаасаа дүүжлээстэй байдаг гишүүд арай хэтэрхий байгаа нь үнэн шүү.Их хурлын гишүүн гэхээрээ хэтэрхий дархлагдсан юм шиг байдаг.Энэ удаагийн сонгогдсон их хурлын гишүүд дэндүү ёс зүйгээ алдсан замбараагүй,янз бүрийн зан араншинтай,танхай хүмүүс сонгогдсон тул Их хурлын дарга та энэ зэрлэгшсэн гишүүд ээ хатуу гараар базахгүй бол таныг элэг бариад байгаа юм бишүү

    0 0 Хариу бичих