Трамп Ираны талаарх шийдвэрээ долоо хоногийн сүүлчээр гаргана

Ш.Самбуу


Тегераны цөмийн хөтөлбөрийн хүрээнд 2015 онд хийсэн тохиролцооны дагуу Ираны эсрэг хоригийг сулруулах эсэх  талын шийдвэрээ Ерөнхийлөгчийн засаг захиргаа  долоо хоногийн  эцсаар  шийдэх болно гэж Төрийн департамент мэдэгдсэнийг Reuters дамжуулжээ.

Шийдвэрээ гаргахын өмнө Дональд Трамп Цагаан ордонд Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис нарыг хүлээн авч ярилцана гэж Төрийн департаментын төлөөлөгч Стив Гольдштейн мэдэгджээ.  

Өнгөрсөн аравдугаар сард Трамп мэдэгдэхдээ өөрийн засаг захиргааг Ирантай явуулж байсан өмнөх бодлогоос татгалзана гэсэн байлаа. Тэр хэлсэн үгэндээ  Ирантай хийсэн цөмийн  тохиролцооны асуудлыг  шийдэх хариуцлагыг Конресст үүрүүлсэн байлаа. Трамп конгресст асуудлыг шийдэх 60 хоногийг өгсөн байлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)