ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Нэгдүгээр сарын 12

Ш.Самбуу


Боинг 747  далай алгассан анхны нислэгээ хийв

 1970 -Зорчигч тээврийн хамгийн том хөлөг Боинг 747 (Boeing 747) анхны нислэгээрээ Нью-Йоркаас Лондонд хүрэлцэн ирэв. Өнгөрсөн зууны жараад онуудад нисэх тээвэр эрчимтэй хөгжиж эхлэх үеэр ийм онгоц бүтээх санаа гарч ирсэн байв. Хоёр давхар их биетэй онгоц хийх гэж эхлээд төлөвлөсөн боловч тэр нь өөрийн хүндрэл гаргасан учир түүнийг урьд хэсэгтээ “бөхтэй” болгосон юм. Boeing компани Pan Am компанид дөрвөн жилийн дотор уг онгоцыг хийж өгөхөөр ам гараад түүнийгээ биелүүлжээ. A380 онгоц 2005 онд гарч иртэл Boeing 747  дэлхийн хамгийн том хөлөг гэсэн цолыг 35 жил барьж байлаа. Уг онгоцны янз бүрийн хувилбар байдаг ба Австралийн Qantas Airways  нисэхийн компанийн Boeing 747 онгоц 1989 онд Лондоноос буулт хийлгүйгээр Сиднейд хүрэхдээ 18000 км замыг 20 цаг есөн минутын дотор туулсан дээд амжилт үзүүлж байлаа. Одоо энэ онгоцны ашиглалт аажмаар хорогдож байна.

• 1528 – Шведийн хаан ширээнд I Густаф суув.
• 1866 – Лондон хотод Эзэн хааны аэронавтикийн холбоо байгуулагдав.
• 1898 – Япон улсын ерөнхий сайд Ито Хиробүми гурав дахь удаагаа энэ албыг хашихаар болов.
• 1908 – Парисын Эйфелийн цамхагаас уртын зайнд радио мэдээлэл хүргэсэн нь дэлхийн анхны тохиолдол болов.
• 1911 – Филиппин улсад Хууль зүйн их сургууль байгуулагджээ.
• 1915 – АНУ-ын Төлөөлөгчдийн танхим эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хүлээн зөвшөөрөв. Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсанаас 7 жилийн дараа Хетти Карауей АНУ-ын Сенатын танхимд сонгогдсон анхны эмэгтэй болж байлаа.
• 1942 – Дэлхийн II дайн: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт дайны үеэрх хөдөлмөрийн албан зөвлөлийг байгуулжээ.
• 1962 – Вьетнамын дайн: АНУ-ын арми "Чоппер" ажиллагааг эхлүүллээ. Энэ нь тус дайны үеэр АНУ-ын армиас хэрэгжүүлсэн анхны цэргийн ажиллагаа байсан юм.
• 1964 – Занзибарын босогчид тусгаар тогтнолоо баталгаажуулав.
• 1991 – Персийн булангын дайн: АНУ-ын Конгресс Кувейтээс цэргээ татаж, Ирак руу оруулж, цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрөв.
• 1998 – Европын холбооны 19 улс хүнийг эсийн төвшинд клонийн аргаар хувилахыг хүлээн зөвшөөрчээ.
• 2010 – Шинэ зуун эхэлснээс хойшхи хамгийн хүчтэй газар хөдлөлт Гайти улсын Порто-О-Принс хотод болов. Байгалийн гамшгийн улмаас 100 мянган хүн амиа алдсан билээ.
 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)