Метан хийгээр ажилладаг автобуснууд оруулж ирнэ

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, олон улсын жишигт нийцүүлсэн. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээ, зорчигч тээврийн талаар бодит судалгаа хийх боломжтой мэдээллийн сан бий болж байгаа ажээ.

2018 онд уг ажлыг үргэлжлүүлэн дараагийн шатны шинэчлэлийг хийхээр төлөвлөжээ. Мөн нийтийн тээврийн хэрэглүүдийг CNG буюу метан хийн хэрэглээнд шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын холбогдох байгууллагууд хийж эхэлсэн байна. Ингэснээр хотын агаарын бохирдолд нөлөөлж буй авто машины утаа тодорхой хэмжээгээр багасах юм. Эхний ээлжинд нийслэлийн санхүүжилтээр CNG түлшээр ажилладаг шинэ автобуснууд оруулж ирэхээр болжээ.

Дашрамд сонирхуулахад CNG буюу Compressed Natural Gas нь өндөр даралтанд хадгалсан метан хий юм. Энэ төрлийн хий нь агаар орчинд ялгаруулах хорт бодисын агууламж маш бага бөгөөд бусад  төрлийн хийн түлшийг бодоход хамгийн аюулгүйд тооцогддог. Тиймээс дэлхийн олон улс орны томоохон хотууд автомашинуудын хөдөлгүүрийг CNG түлшээр ажилладаг болгон өөрчлөхийг дэмжиж байгаа бөгөөд авто машин үйлдвэрлэгчид уг хийн  түлшинд зориулсан машин  олноор үйлдвэрлэх болжээ. Тухайлбал CNG түлшийг Ази, Номхон далайн бүсийн Ирак, Пакистан, Энэтхэг зэрэг улс оруудад өргөн хэрэглэдэг байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ирак пакистан энэтхэг агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлдэг. Хийгээр ажилладаг хөдөлгүүр агаар адилхан л бохирдуулна. Яагаад дандаа буруу зүг рүү тэмүүлдэг юм бэ энэ дарга нар. Оросын Санкт-петербург хотод өөрийн оронд хийсэн электробус хэрэглэж эхэлсэн. Үйнийг нь судлаж болдоггүй юмуу

    0 0 Хариу бичих