Өнөөдөр болох үйл явдлын тойм

Eagle.mn


09.00 цагаас Засгийн газрын XI байранд Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөлийн хурал болно. 

11.00 цагаас Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан "Хүний эрх"-ийн асуудлаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын өмнө цуглаан зохион байгуулахаар болжээ. 

13.30 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах ёслолын арга хэмжээ болно. 
Энэхүү арга хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхарын хурлын танхимд болох юм. 

15.00 цагаас Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Хил хязгаар, газар зүйн хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн “Зарилгаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 боть бүтээлийн нээлт ШУА-ийн хурлын танхимд болно.

18.30-20.30 цагт НҮБ-ын гудамжны “Анд” номын их дэлгүүрт Испанийн дахин сэргэлтийн үеийн алдарт зохиолч Мигуэл дэ Сервантисийн "Дон Кихот" романы нэгдүгээр дэвтрээр “Номтой өглөө” клубынхэн хэлэлцүүлэг зохион байгуулна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)