Хятадууд ганц царигт төмөр замд жолоочгүй галт тэрэг явуулж туршжээ

Дэлхийн анхны жолоочгүй галт тэргэнд зориулсан ганц царигт төмөр зам БНХАУ-д өчигдөр ашиглалтад оржээ. Жолоочгүй, автомат BYD вагон дүүрэн зорчигч тээж тус улсын Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны Яргай хотын Цэцгийн экспогийн дээгүүр аялж өнгөрсөн байна.

Бүрэн автомат мэдрэгчээр нүүрээ таниулан уг галт тэргэнд суух бөгөөд, интернэтэд шуурхай холбогдох зэрэг зөгнөлт  киноноос үздэг бүхэн ийнхүү биеллээ олсон байна. BYD ганц царигт төмөр замын  жолоочгүй системийг зохиогчид галт тэргийг галлах, шалгалт хийх, гаражаас гарах, оновчтой зогсох, хаалгаа нээх зэрэг бүх үйлдлийг автоматаар шийджээ.

Тээврийн хэрэгсэл ажиллаж эхлэхээс өмнө, ажиллаж байх явцад ганц  царигт төмөр зам өөрийгөө оношлон, бүх системийн 300 гаруй шалгалтыг  гүйцэтгэдэг байна. Мөн энэ систем хасах 40 хэмийн хүйтэн, нэмэх 80 хэмийн дулаанд ч хэвийн  ажилладгаараа онцлогтой гэнэ. Энэхүү ганц царигт  төмөр замын төслийг 4.5 дахь үеийн харилцаа холбооны технологид суурилан,  eLTE үндсэн станц, ip сүлжээ, гол сүлжээ  зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлсэн байна.

Хятадууд Яргай хотод ийнхүү ганц царигт төмөр замыг ашиглалтад оруулж жолоочгүй, автомат галт тэргийг амжилттай туршсанаар том хотуудын нийтийн тээвэрт нэвтрүүлэх боломжтой гэж үзжээ. БНХАУ-ын 20 гаруй хот BYD ганц царигт төмөр зам яаж  байгуулах талаар хэлэлцэж эхэлсэн байна. Түүнчлэн Марокко, Филиппин, Египет зэрэг улсууд ийм төмөр замыг нэвтрүүлэх санал тавьжээ. Улс орнууд ганц царигт төмөр зам тавихдаа  оюуны өмчийн эрхтэйгээр үндсэн технологийг хэрэглэж болох юм байна. 

                                      Жолоочгүй галт тэрэгний удирлагын бүхээг  



Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. GAZAR HARGALZAHGUI GAMSHIGIIN UED YAVAH CHADALTAI TEEVER BII BOLVOL ONTSGOI BAIDLIIN GAZARIIN TUSLAMJ HEREGGUI BOLNO

    0 0 Хариу бичих