Монгол Улс АНУ-ын иргэдэд аюул багатай орнуудын тоонд оржээ

Х.Батсайхан


АНУ-ын төрийн Департментаас иргэддээ зориулан аялж, жуулчлахад болгоомжлоход илүүдэхгүй улс орнуудын жагсаалтыг гаргаж, мэдээлэл боловсруулжээ. Ингэхдээ улсуудыг АНУ-ын иргэнд аюултай байдлаар нь дөрвөн ангилалд хуваасан байна. Монгол Улс энэ жагсаалтын эхний бүлэгт буюу “Ердийн байдлаар болгоомжилбол зохих” улс орнуудын тоонд орсон байна. Энэ бүлэгт манайхаас гадна Скандинавын орнууд, Зүүн Европын ихэнх орон багтжээ. Энэ жагсаалтад орсон улс орнуудад зорчихдоо АНУ-ын иргэн аюулгүй байдлын ердийн арга хэмжээг авахад болно гэсэн зөвлөгөөг өгч байгаа. аж.

Харин хоёрдугаар бүлэгт орсон орнуудад зорчихдээ нэлээд өндөр хэмжээнд аюулгүй байдлаа хангахгүй бол болохгүй гэсэн зөвлөгөөг өгчээ. Энэ бүлэгт Франц, Их Британи, Испани гэх мэт алан хядах ажиллагаа, халдлага болох өндөр магадлалтай баруун Европын улсууд орсон байна.

Харин гуравдугаар бүлэгт ОХУ, Турк, Пакистан, Нигер, Чад, Нигери улсууд багтжээ.

Дөрөвдүгээрх буюу АНУ-ын иргэдэд хамгийн аюултай улсаар Сири, Йемен, Ирак, Иран, Афганистан, БНАСАУ, Ливи, Мали, Сомали, Өмнөд Судан, Төв Африкийн БНУ орсон байна.  

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ЭХ ОРОН МИНЬ ХЭТЭРХИЙ ТАЙВАН БОЛООД Ч ТЭР ҮҮ УЛС ТӨРЧИД НЬ ДАВАРЧИХСАН

    0 0 Хариу бичих
  2. Дарга нар нь мөнгө нэхэж магадгүйгээс бусдаар миний сайхан амгалан Монгол эх орон шүү дээ.

    0 0 Хариу бичих
  3. Миний эх орон тайван газар.

    0 0 Хариу бичих