ОУВС-гийн төлөөлөгчид 25-нд ирнэ

Х.Батсайхан


Олон улсын валютын сангийн төлөөлөгчид энэ сарын 25-ны өдөр Монголд ирэх гэж байна. Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын зээл авсны хариуд төсвийн сахилга батаа чангатгах, балансыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Гэвч энэ зорилгоор хийсэн татварын өөрчлөлтүүд ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, Засгийн газрын хувь заяанд ч нөлөөлж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тиймээс төлөөлөгчид Улаанбаатарт юуны түрүүнд татварын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сайдын цаг”-т оролцохдоо хэлсэн юм.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)