13 настай охины амь насыг хохироосон хэргийг прокурорт буцаажээ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрсөн оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй М танхай этгээдүүдийн гарт зэрлэгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж  шүүхээс Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцээд хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн прокурорт буцаасан байна.

Мөн шүүх эмнэлгийн зүгээс алдаатай үзлэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Trgeh yostoi ulain tssim hund aluultsan bhad shuuh emneleg araivhder

    0 0 Хариу бичих