Шри Ланка эмэгтэйчүүд архи худалдан авах эрхтэй боллоо

Шри Ланкийн эрх баригчид 1955 онд бичигдэн 60 жилийн турш мөрдөгдөж байсан хатуу хуулиа өөрчилж, насанд хүрсэн эмэгтэйчүүдийг архи, согтууруулах ундаа худалдан авахыг зөвшөөрлөө. Тус улсын Сангийн сайд Мангала Самараверад уг хуулийг санаачилсан байна. Олон нийтийн дургүйцлийг төрүүлж, хүйсээр ялгаварлан гадуурхсан “Эмэгтэйчүүд архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглох тухай” хуулийн өөрчлөлтийг Засгийн газар хийж засварлажээ.

Гэхдээ Шри Ланкийн зарим улстөрч эмэгтэйчүүд архи, согтууруулах ундаа худалдан авах эрхтэй болсноор архидалтын хэмжээ өснө гэж шүүмжилж буй аж. Шри Ланкийн Ерөнхийлөгч М.Сирисена архидалттай тэмцэх кампанит ажил эхлүүлээд 2 жилийн нүүр үзэж байгаа ч архидалтын хэмжээ буурах бус эсрэгээрээ өссөөр байгаа гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)