С вирустэй алба хаагчдад “Хепсинат-ЛП” эмийг үнэгүй олгоно

Eagle.mn


Цэргийн төв эмнэлэгээс Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд “Дуусашгүй эм” аяныг өрнүүлээд байна. Энэ хүрээнд элэгний С вирустай алба хаагчид, тэдний ар гэрийнхэн болон тэтгэвэрт гарсан ахмадуудаа эмчлэх, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор “Хепсинат-ЛП” эмийг эрүүл мэндийн даатгалын жороор үнэ төлбөргүй олгох аж. “Хепсинат-ЛП” эмийг БНЭУ-ын эмийн үйлдвэр Ази тивд анх удаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 101 оронд нийлдэг байна. Манай улс хоёр жилийн өмнөөс 8000 гаруй хүн эмчилгээнд хэрэглэж байгаа юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)