Бүгд эцэс төгсгөлгүй эргэлдэнэ

Ш.Самбуу


“Getty Images” гэрэл  зургийн агентлаг  өнгөрсөн оны шилдэг гэрэл зургуудаа тодруулан хамгийн шилдэг зургуудаа нийтэлжээ. Тус агентлагийн шилдгүүдтэй танилцана уу.

Тавдугаар сарын 19, Канн, Франц

Каннын 70 дахь кино наадам дээр “Окча” киноны нээлтийн өмнө улаан хивсэн дээр алхаж яваа  Америкийн дуучин Рианна.

Тавдугаар сарын 17, Вашингтон, АНУ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай гар барьж байгаа зураг.  Америкийн Ерөнхийлөгч  Оросын тусгай албаныхантай  холбоотой байж болох талаар ардчилагч нар ярилцах үеэр уг гэрэл зураг танхимд нь тавигдсан байжээ.

Хоёрдугаар сарын 18, Арлингтон, Техас муж, АНУ

Мэргэжлийн бух булгиулагч Марко Антонио Эгучи уралдааны эхний шатанд бухнаас унаж байгаа нь

Дөрөвдүгээр сарын 6, Ливерпуль, Англи

Морин тойруулгын уралдааны хорхойтнууд “Рендокс Хелс” гэх үндэсний наадмын үеэр наргиж суугаа нь.

Нэгдүгээр сарын 25, Ирак

“Исламын улс” террорист бүлгийнхний ухрахдаа шатаасан нефтийн өрөмдлөгийн цамхагийн галыг унтрааж байгаа гал сөнөөгчид түр амарчээ.

Долдугаар сарын 20, Газын зурвас, Палестины автономи

Газын зурваст хяналт тогтоосон ХАМАС-ын тугийг барьсан бяцхан хүү.

Аравдугаар сарын 1, Лас-Вегас, Невада муж, АНУ

Лас-Вегаст бөөнөөр  хөнөөсөн аллага гарах үеэр өөрийн биеэр эмэгтэйгээ хаасан эрэгтэй. Буудлагыг кантри наадам дээр хийсэн ба тэр үеэр 59 хүн амиа алдаж, 527 хүн шархаджээ.

Хоёрдугаар сарын 25, Лахти, Финлянд

Америкийн тамирчин  Кевин Бикнер  трамплинаас цанаар харайх  тэмцээний шигшээд шалгарчээ.

Тавдугаар сарын 16, Сидней, Австрали

“Mercedes-Benz Fashion Week” үзүүлбэрийн үеэр авсан хоёр зургаа  гэрэл зурагчин нэгтгэжээ.

Наймдугаар сарын 10, Эдинбург, Шотланд

“Туту”  хамтлагийн бүжигчид “Хунт нуур”  бүжиглэв. Үзүүлбэрийг сонгомол урлагийн төрлийн чөлөөт оргинал стилиэр үзүүлдгээр энэ наадам алдартай ажээ.

Тавдугаар сарын 21, Баку, Азербайжан

Хүрэл медалийн төлөөх Алжир ба Туркийн багуудын тоглолтын үеэр.

Аравдугаар сарын 21, Маниса, Турк

Персеидын орд дахь солирын борооны ховорхон үзэгдлийг ажиглаж байгаа туркчууд.

Арваннэгдүгээр сарын 10, Рио-де-Жанейро, Бразили

Гэрийнхэндээ оройн хоол олох санаатай хүү хотын ойролцоо мэлхий барьж яваа нь.

Наймдугаар сарын 30, Валенсиа, Испани

Жил бүр болдог “La Tomatina” наадмын үеэр.

Нэгдүгээр сарын 16, Лос-Анжелес, АНУ

“Оклахома-Сити Тандер”  багийн сагсчин Расселл Уэстбрук “Лос-Анжелес Клипперс” багийн цагирагт довтолж байгаа нь

Арваннэгдүгээр сарын 11, Стамбул, Турк

Стамбул хотын нэгэн соёлын төвийн эзэд байрны дээвэр дээр өглөөний цайгаа ууж  сууна.

Есдүгээр сарын 3, Толиара, Мадагаскар

Мадагаскарын элсэн эрэгт тавигдсан загасчдын модон завинууд.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. MUNHNAR EEJEE

    0 0 Хариу бичих