Шинзо Абэ Өвлийн олимпын нээлтэд оролцoхоос татгалзав

Ирэх хоёрдугаар сард БНСУ-ын Пёнчан хотноо зохиогдох Өвлийн олимпын нээлтэд Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэг оролцохгүй гэж хэд хэдэн эх сурвалж мэдээллэв. “Зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлаар хоёр улсын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийг үл хүндэтгэсэн БНСУ-ын Мүн Жэ Иний шийдвэр таалагдаагүй нь Шинзо Абэг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ-Ин Өвлийн олимпийн нээлтэд оролцохыг урьсан урилгыг өнгөрсөн сард ерөнхий сайд Шинзо Абэд хүргүүлжээ.

Дэлхийн II дайны үед япон цэргүүдийн бэлгийн дур хүслийг хангаж байсан солонгос эмэгтэйчүүдийн асуудлаар Япон, БНСУ хоёр улс 2015 оны 12 дугаар сард гэрээ байгуулсан ч Ерөнхийлөгч Мүний засгийн газар гэрээний заалтууд учир дутагдалтай гэж дүгнэсэн юм. Харин Шинзо Абэ зугаацуулагч эмэгтэйчүүдийн асуудалд илүү уян хатан хандахыг Мүн Жэ Инээс хүсч шахалт үзүүлэх санаатай байгаа гэдгийг Японы өдөр тутмын Санкей  сонинд нийтэлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)