Давсны хэрэглээг бууруулах шат дараатай ажил хийнэ

Эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгаагаар сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын зөвлөмж хэмжээнээс 2,5 дахин өндөр (11,5 гр) байгаа бөгөөд давсны хэрэглээнээс шатлгаалан, артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгааг илрүүлжээ.

Тиймээс ХХААХҮЯ холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2018 оноос 2 үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)