НӨАТ-ын сугалааны хонжворын доод дүн 50.000 төгрөг болж өслөө

Eagle.mn


НӨАТ-ын сугалааны хонжворын дүнгүүд нэмэгджээ. Сугалааны тохирлын:

-3 орон тохирсон бол 20 мянган төгрөг байснаас 50 мянган төгрөг
-4 орон таарсан бол 100 мянган төгрөг байснаас 200 мянган төгрөг,
-5 орон тохирсон бол 500 мянган төгрөг байснаас 1 сая  төгрөг,
-6 орон тохирсон бол 4 сая төгрөг байснаас 5 сая төгрөг болж нэмэгдэж
-7 орон тохирсон бол та 20 сая төгрөг байснаас 10 сая төгрөг
-8 орон тохирсон бол та 100 сая төгрөг байснаас 50 сая төгрөг болж буурчээ.

Мөн сугалааны супер шагналтан өмнөх сард тодроогүй бол 50 сая төгрөгөөр нэмэгддэг байсныг 25 сая төгрөг болгож бууруулсан байна

Дээрх өөрчлөлт 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэвлэгдсэн баримтын тохиролд хамаарах  буюу ирэх сарын сугалааны тохирлоос эхлэн хэрэгжих аж.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. уг нь ямарч Сугалааны хонжворын сан нэмэгдэх хэрээр Сугалааны үйл ажиллагаа улам идэвхждэг гэтэл эсэргээрээ манайхан овоо гайгүй эхэлсэн ажилаа зохион байгуулж нөхдүүд нь юугнаас болдог ч юм өөрчлөөд эхлэхээр бүүр их Сэжиг дагуулж Сугалаанд оролцогжидын Итгэл үнэмшил улам л буурч эхлэнэ дээ

    0 0 Хариу бичих
  2. Zovshd gol ni 2% iig 5% bolgomoor bna

    0 0 Хариу бичих
  3. haha 1 too ytaarch 20.0 hojihgui baigaa yum chini 3 too taarna gedeg ch dee... hovor l doo

    0 0 Хариу бичих