Хойд Каролинад матар хөлджээ

Ш.Самбуу


Хойд Каролина мужийн үндэсний дархан газрын амьтад усан сангуудын хамт хөлджээ. Мөсны гадарга дээр тэдний хоншоор л цухуйн үлдсэн байв. “Shallotte River Swamp Park” үндэсний хүрээлэнгийн  харуул эдгээр хөдөлгөөнгүй амьтдын зургийг авч бичлэг хийжээ.

Оны эхэнд тус мужийн талаас илүүд нь цас орж хүйтэрчээ. Зарим газарт хасах  30 градус хүртэл хүйтэрч 26 хүртэл хүн осгосон байна. Хүйтрэлтээс болж амьтад ч тавгүй байдалд оржээ. Нэн ялангуяа дархан газруудын усан сангийн матрууд  мөсөнд хөлдсөн байна. Гэхдээ ингэлээ гээд тэд үхэхгүй. Эдгээр газар уснаа явагчид  өөрийн биеийн хэмийг орчных шигээ буулган нэг ёсны “унтах дэглэм”-д ордог аж. Тэр чадварыг нь мэргэжилтнүүд brumation "гибернаци" гэж нэрлэдэг. Агаарын хэм халаад эхлэнгүүт матарнууд хэвийн байдалдаа ордог аж. Тиймээс одоохондоо мөсөнд наалдан хөлдсөн тэднийг айх юмгүйгээр барьж үзэж болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. munhnsr eejee

    0 0 Хариу бичих