Times: ОХУ-ын хувьд Ойрхи Дорнод ашиг босгох газар юм

Ш.Самбуу


“Орос орон Ойрхи Дорнодод улам чухал үүрэгтэй  болсон ч зөвхөн богино хугацааны ирээдүйг хараад стратегийн сэтгэлгээ гаргахгүй байна гэж “The Times” сонинд зориулсан өгүүлэлдээ Майкл Бёрли бичжээ. Зохиогчийн үзэж байгаагаар Москва зөвхөн зэвсгийн наймаа ба нефтийн үнийг нэмэгдүүлснээс л ашиг харж байгаа гэнэ.

Сирид агаарын цохилт хийж эхэлсэн хоёр жилийн өмнөх үеэс Ойрхи Дорнод ба Хойд Африкт ОХУ улам чухал үүрэг гүйцэтгэх болж байна. Гэхдээ энд хэрэг явдал нь зөвхөн нисдэг тэрэг, танк, шумбадаг онгоцонд байгаа юм биш хэмээн Майкл Бёрли бичжээ.

Ерөнхийлөгч Путин ба ОХУ-ын Гадаад хэргийн сайд  Сергей Лавров хоёр бүс нутагт болж буй хэрэг явдлыг нэгд нэггүй хянаж байгаа. Саудын Араб, Иран, Израиль, Иран, зэргийн бүс нутгийн чухал тоглогчид нь ч Москвагийн санал бодлыг үргэлж авч үзэх болов.

“Орос юу бодож байгаа нь Барууныг түгшээх ёстой юу?” гэсэн асуултыг Бёрли гарган тавив.

В.Путины зорилго нь өөрт нь аюултай байж болох бүс нутгийн “Арабын хувьсгалын үеэр”  гарч байсан ардын бослогыг дахин гаргуулахгүйн үүднээс “АНУ-ын нүдыг хаан”  Барууны үйл ажиллагааг тэнцвэржүүлэх явдал юм.

Орос нь Балтийн орнууд, Гүрж, Украинд “бусинуулах” үүрэг гүйцэтгэж байгаа бол харин  Ойрхи Дорнодод  байдлыг тогтворжуулахын төлөө дотоодын замбраагүй байдал мөн гадны хутгалдааныг оруулахын эсрэг зогсч байна гэж зохиогч өгүүлэв. Үүний зэрэгцээ, Исламын улсын талд  байлдаж байгаа 3200 жихадистуудыг  Орост эргэн  ирэхийг таслан зогсоох эрмэлзэл Москвад байгаа ажээ.

Сүүлийн жилүүдэд, Турк Оросын онгоцыг сөнөөсөн, Оросын  Элчин сайдыг Анкарад хөнөөсөн зэрэг цөөнгүй үйл явдал  бүс нутагт болсон.  Гэвч барууны зарим консерваторуудын ОХУ-ын  Ерөнхийлөгчөөс харах дуртай “өс хонзон”-г В.Путин харуулсангүй. Харин  Туркийн улаан лооль, алим мэтийн зүйлд хориг тавьснаар  хэрэг явдал өрнөлөө.  Гэтэл жил ч бололгүй Анкара ОХУ-ын  С-400 зенитийн пуужингийн цогцолборыг авах гэрээнд гарын үсэг зуран НАТО-г догдлуулав. Одоо Турк нь ОХУ, Ирантай хамтран Сирийн байдлыг зохицуулахаар ажиллаж байна. Анкара энэ эвсэлд улам гүнзгий интеграцилагдах нь цаг хугацааны л  асуудал. Харин энэ нь В.Путины хувьд том ололт гэдэгт зохиолч итгэлтэй байна.

Гэвч, “Rand Corporation” гэх судалгааны төвийн илтгэлээр бол Ойрхи Дорнодоос богино хугацааны ирээдүйг оросууд харах боломжтой аж. “Барууны банкнуудын зээлийг хязгаарласан хоригийн дараа шууд хөрөнгө оруулалтын Оросын сан, Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны  зөвлөлийн гишүүн таван орноос мөнгө сааж эхлэв. Тэднийг Москва АНУ-ын эсрэг ашигтай стратегийн саад гэж үзэж байгаа юм” хэмээн Бёрли үзэж байна.

Зохиогчийн дүгнэснээр, Сирийг бүтээн сэргээхэд зориулагдах 200 тэрбум доллараас өөрийн хувиа хүртэх эрмэлзэлтэй байгаа гэнэ. Тийм учраас Москва байдлыг эхлээд тогтворжуулж харин дараа нь нефтийн үнийг ихэсгэх зорилготой. Тэгээд л В.Путин Саудын Арабт сайн хандах болсон гэнэ.

“РосАтом” өөрийн ээлжид эрчим хүчний эх сурвалжийг шинэчлэх эрмэлзэлтэй бүсийн орнуудад атомын тогоог худалдаж байна. Харин “Рособоронэкспорт” байлдааны нөхцөлд  туршсан зэр зэвсгээ  өөрийн бүтээгдэхүүнийг рекламдлаа гэж үзэж буй.

Лобби хийх том үйл ажиллагааг явуулахгүй тал дээр Орос ихээхэн ухаалаг хандав. Гэсэн хэдий ч түүнийг эрт орой хэзээ нэгэн цагт хийх хэрэг гарна. Хамгийн бага хохиролтойгоор дээд зэргийн оппортунизмыг хамтруулсан “сминимакс”  бодлого нь ямар нэгэн цагт сүйрч болох учраас Сирийн эрэг хавьд өөрийн  нисэхийн болон усан цэргийн баазыг хадгалах сонирхол Москвад байгаа билээ.

«Хэдийгээр В.Путин тактикийн мастер байж болох талтай ч тийм хэмжээний стратегийн авъяастай гэдэг нь эргэлзээтэй. Энэ бүс нутгийнханд  үйл ажиллагаа ба шарваж буцах олон хувилбар бий” гэж Бёрли  эцэст нь дүгнэн  өгүүлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Гадаад хэлийг хэр сайн эзэмшсэнээр нь биш, төрөлх монгол хэлээ хэр сайн мэддэгээр нь орчуулагчийг дүгнэдэг. Согтуу солиотой үедээ бичсэн л биш бол Ш.Самбуу гуай та дахиад иймэрхүү сэдвийн юм бүү орчуул...

    1 0 Хариу бичих
    • элдэв шалдав шар мэдээ бас орчуулмар аядаж тавьдгаа боль оо.

      0 0
    • элдэв шалдав шар мэдээ бас орчуулмар аядаж тавьдгаа боль оо.

      0 0