ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Нэгдүгээр сарын 11

Франческо Маццола төржээ

1503 оны энэ өдөр Пар­ма хотноо Пар­ми­жа­ни­но (“Пармагийн жаалхүү”) нэрээр алдартай, Италийн алдарт зураач Жироламо Франческо Мария Маццола төржээ. Тэрээр 21 насандаа Ромд очин авьяасаараа “байлдан дагуулж” чадсан ажээ. Түүний зурах маяг төдийгүй, гадаад төрх нас бараад удаагүй байсан Рафаэлийг санагдуулан бараг түүний хойд дүр гэгдэж байв. Гэсэн ч тэрээр өөрийнхөө онцлогийг илэрхийлсэн Италийн сонгодог зураачдын нэг болж чадсан юм. Сүүлдээ тэрээр урлагаа орхин алхимич болон тэнэж явсаар Рафаэлийн адил 37 насандаа өөд болжээ.

1055 – Византийн эзэнт гүрний хаан ширээнд гүнж Теодора суулаа.

Пармижаниногийн бүтээл. “Гэгээнтэн Екатеринагийн ид шидийн сүй тавилт”

1569 оны энэ өдөр дэлхийн түүхэнд хамгийн анх удаа Англи улсад лотерей болжээ.
1571 оны нэгдүгээр сарын 11-нд Австрийн язгуур угсааныхан шашин шүтэх эрхийг нээлттэй болгожээ.
1759 онд АНУ-ын Филаделфиа болон Пенсильвани мужуудад даатгалын компани анх удаа байгуулагджээ.
1787 оны энэ өдөр одон оронч Уиллиам Хөршиль Тэнгэрийн ван гаригийн дагуул болох Титан, Оберон хоёрыг нээв.
1908 он. АНУ-ын Их хавцлыг үндэсний дархан цаазат газарт бүртгэн, аялал жуулчлалыг хөгжүүлэн, дурсгалын цогцолбор байгуулах шийдвэр гаргав.
Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаагаа чихрийн шижнээр өвчилсөн хүнд инсулинийг ашиглаж эхлэв.
1935 оны энэ өдөр Амелиа Эрхарт Калифорни мужаас Хавай хүртэл нисч хүрсэн анхны хүн болов.
1942 онд дэлхийн II дайн. Япончууд Куала-Лумпурыг эзлэн авав.
1943 оны энэ өдөр АНУ болон Их Британийн арми Хятад улсад газар нутгийн эрхийг нь буцаан олгов.
1957 он Сенегалын нийслэл Дакар хотноо Африкийн зөвлөл байгуулагдав.
1972 оны энэ өдөр Зүүн Пакистан нэрээ Бангладеш болгон өөрчилж, тусгаар тогтнолоо зарлав.

Габриель Шанель  нас баржээ

1971 оны энэ өдөр ХХ зууны загварын ертөнцийн түүхэн хүн Габ­риель Шанель 88 на­­са­н­д­аа ертөнцийн мөнх бусыг үзүүл­­жээ. Габриель Шанель Сомюр хо­тод 1883 оны наймдугаар сарын 19-нд төрсөн гэдэг. Гэхдээ 1893 онд Оверни хотод мэндэлсэн гэх албан ёсны баримттай. Зургаан настайд нь эх нь нас барж хожуу эцэг нь дөрвөн хүүхдээ хаяж явсан учир асрамжийн газар хэсэг амьдарч, дараа нь хамаатан садныдаа өсчээ. Габриелла 18 настайдаа хувцасны дэлгүүрт худалдагч хийж, орой нь кабаред дуулдаг байлаа. Бүсгүйн дуртай дуу нь “Ko Ko Ri Ko” ба “Qui qua vu Coco” дуунууд байсан учир түүнийг Коко гэж нэрлэсэн байв. Түүнийг дуулж байхыг харсан Этьен Бальзан гэх офицерт тэр таалагджээ. Коко түүн дээр Парист очсон боловч удалгүй Английн хөрөнгөтөн Артур Капельтай гэрлэн 1910 онд Парист бүрх малгайн дэлгүүр нээснээр загварын ертөнцийн замаа эхэлсэн ажээ. 1921 онд алдартай “Chanel № 5” үнэртэй усаа гаргалаа. Дайнаар тэр бүх дэлгүүр, ордноо хаасан боловч загварын ертөнцдөө 1954 онд эргэн иржээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)