Ассанж Эквадорын иргэн болов

Ш.Самбуу


WikiLeaks  сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Эквадорын иргэний үнэмлэх гардан авсан тухай  өмнөд Америкийн “El Universo” хэвлэлд бичжээ.

Эквадорын Пичинча мужийн кодтой тус улсын иргэн гэсэн баримтыг Ассанжийн нэр дээр 2017 оны арванхоёрдугаар сарын 21-нд бэлтгэсэн гэж уг хэвлэл мэдээлсэн байна. Тус улсын татварын албанаас Ассанжийн нэр, овогтой  яг таарсан паспорт бүртгэгдсэнийг батлан мэдээлжээ. 

Ассанж өөрөө ямар нэгэн тайлбар хийгээгүй ба харин Эквадорын далбааны өнгөтэй ноосон цамцтай зургаа өөрийн твиттерт тавьсан байна. 
Нэгдүгээр сарын 9-нд Британийн “Daily Mail” сонинд бичихдээ, Эквадор WikiLeaks сайтыг үндэслэгч  Жулиан Ассанжийг Элчин сайдын яамнаасаа хөөнө гэсэн  юм. Сонины мэдээгээр Ассанжийн жиргээнүүд Эквадорын Ерөнхийлөгч Ленин Мореногийн уурыг хүргэсэн гэнэ.

 Жулиан Ассанж 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд бүгж байгаа. Шведэд түүний эсрэг хүчингийн хэрэг  тулгаж байгаа учраас өөрийг нь  тийш нь шилжүүлнэ гэж айснаас тэрээр ийнхүү Элчин сайдын яаманд бүгэж байгаа юм. Хэдийгээр Швед Ассанжийн эсрэг хэргийг өнгөрсөн оны тавдугаар сард хаасан ч түүнийг АНУ-д шилжүүлэх аюул байгаа гээд тэр ЭСЯ-нд бүгсэн хэвээр байгаа юм. Хэрэв түүнийг АНУ-д шилжүүлбэл  нууц материал тараасан гэх хэргээр цаазын ял ногдуулж магадгүй ажээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. тэгээд л Трамп Эквадорийн 200000 хүнийг улсаасаа гаргана гээд байсан байна ш дээ.

    0 0 Хариу бичих