СХД-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд анхаарал хандуулна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийн үйл ажиллагаатай танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийн хувьд, ахмадын хэвтэн эмчлүүлэх нийт 35 ортой тасаг ажиллуулдаг бөгөөд нийслэлийн хэмжээнд ард иргэдэд харьяалал харгалзахгүйгээрэмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм байна. Харин тус амбулатори нь төвийн халаалтын системд холбогдоогүй тул хэрэглээний хүйтэн устай, тасалгааны тогтсон температури байхгүйн улмаас иргэд, үйлчлүүлэгчдээс энэ талын гомдол тасардаггүй гэдгийг эмч, ажиллагсад хэлж байлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар ахмадын хэвтэн эмчлүүлэх 150 ор бүхий төв байгуулж, тус амбулаторийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор барилгын зураг, төлсийг хийлгэж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлага болон эмч, ажилтнуудад мэдээлэл хийлээ. 

Мөн зуу гаруй айл өрх газраа чөлөөлбөл нийслэлийн “Баянхошуу дэд төв”-ийн дэд бүтэц, дулааны шугам сүлжээний ажил үргэлжлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлэв. Ингэснээр агаар, хөрсний бохирдол ихтэй тус хорооны 300 гаруй айл өрх гал түлэхгүйгээр өөрийн газар дээрээ ая тухтай амьдрах боломж бүрдэх юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ene Sarangerel avgai hudlaa yriad l zuragt soningoor yriad yvah uom.Haa bn hengelttei emiig eder bur egne gesen.10 r horoololiin monos gantshan 5 nd egeed duussan gd egehgui bn.Yg 1 nees egeed oochirloj bolood bsan.odoo bolhoor durtai 1 edree egeed tanil tal avaad duusah uoma.Hund heregtei ajil hiigeech.

    0 0 Хариу бичих