"Эрдэнэт"-ийн ТУЗ-ийг ингэж өөрчлөхөөр болжээ

Eagle.mn


Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасантай холбогдуулж, тус үйлдвэрийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болсон байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн саналыг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төлөөлж томилогдсон хүмүүсээс ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, гишүүн Д.Дэмбэрэл нарыг хэвээр үлдээхээр болсон бол Г.Нандинжаргал, Н.Доржсэмбэ нарыг өөрчлөх аж. Мөн “Эрдэнэт”ийн 49 хувийг төлөөлж байсан М.Мөнхбаатар, О.Орхон, Д.Ганболд нарыг чөлөөлөх юм байна. Тэдний оронд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Хэрлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан нарыг томилуулахаар чиглэл өгчээ. Эдгээр хүмүүсийн талаархи мэдээллийг АТГ-аас хянаж, хариу ирүүлсний дараа томилгоо хийх бололтой.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. С1 телевизийн цэнзүргүй яриа нэвтрүүлгээр Хурцын хэлэснээр Нямдоржийн ярьдаг хоёр сэдэв бол Зоригийн аллага, Эрдэнэтийн асуудал гэсэн. Түүнээс гадна Нямдоржийн хятадийн тагнуултай холбоотой асуудалд Эрдэнэтийн талаар мэдээлэл олж өгөх үүрэг даалгавар юм. Ийм л учраас Нямдорж Эрдэнэтийн талаар үхэн хатан зүтгээд байна уу даа. 10%-ийг ард түмэндээ хувьцаагаар өгчихсөний дараа хужаа нар ядуу ард түмнээс маань мөнгөөр зодоод авчихана. За ингээд 51% гадны стандарт банкинд, 10% нь хужаа нарт монголд 39% нь үлдэх байх даа.

    0 0 Хариу бичих
  2. Ард олны сэтгэлийг бүү үймүүл. Бүх юм хууль ёсны байх ёстой. Шүүхийн шийдвэртэй зөрчилдсөн засгийн газрын тогтоол хир хол явах 10%-иа авсаны дараа л итгэе дээ.

    0 0 Хариу бичих
  3. Маш зөв шийдэл байнаа???...

    1 0 Хариу бичих
  4. төрдөө аваад ард түмэндээ хувь олгоно гэсэн мэдээг хараад иргэд бид баярлаж байна төр засагдаа баярлаж байна ард түмэн бид амьдрах хүсэлтэй л болж байна даа

    1 0 Хариу бичих
    • Ха ха ха хи хи хи хо хо хо

      0 0
  5. Уул агуулга нь зөв. Гэхдээ яаж хийхээ мэддэг хүнээс, зөв туршлагатай орноос туршлага авч хийхгүй бол нөгөө ногоон тасалбар,1182 хувьцаа шиг болнодоо.Ер нь сайн эдийн засагчид манайд бий.Харамсалтай нь тэд даанч улс төрч биш нь харамсалтай.

    0 0 Хариу бичих
  6. erdenetiig ch buchignuulj bna duu svvldee erdenetchgvi bolhow dee 51% n gadnii bankand baigaa ch geh shig arai arai

    0 0 Хариу бичих
  7. Монголын засаг төр ард түмнийхээ төлөө ингэж ажиллаад байвал хэн юу гэх юм вэ.

    1 0 Хариу бичих
    • Похахаха

      0 0
  8. Энэ Бямбасүрэн эрдэнэс таван толгойн ТУЗ ын дарга хийдэг нөхөр баяжиж дууслаа үнэн лоббитой гар юумаа

    0 0 Хариу бичих
  9. Энэ ёстой болохгүй асуудал. ҮХ-д шүүхийн шийдвэргүйгээр хэний ч өмчийг булааж эс болно гээд заасан байхад УИХ ЗГ булааж байгаа нь Цахиур Тамир адуу хулгайлаад үгээгүй ардад тарааж байгаатай ижил үйлдэл. Дараа нь асуудал үүсэхээр үгээгүй ардад тараачихсан гэх юм уу. Харварьп төгсөөд улаан коммунист болчихсон Хүрэлбаатар Зандан нар буруу сэтгээд байна. Олонх байх дарангуйлагч байх шал өөр утгатай гэдгийг заагаагүй болтой.

    0 1 Хариу бичих
    • Та хуцмо

      0 0
  10. Zogsoo zaigui shaxaa. Bid xuvitsaa avaxgui. Shaxaagui belgevchgui l ajilluulaar bna

    0 1 Хариу бичих