“Нийгмийн хариуцлагын манлайлал-2018” форум болно

А.Санчир


Энэ жилийн Бизнес эрхлэгчдийн форумыг “Нийгмийн хариуцлагын манлайлал-2018” нэртэйгээр зохион байгуулахаар болжээ. Энэхүү форум нь 2014 оноос хойш нийгмийн хариуцлага сайтай томоохон аж ахуйн нэгж, байгууллагын амжилтыг таниулан сурталчлах, нийгмийн хариуцлагатай шилдэг аж ахуйн нэгж байхын тулд хэрэгжүүлж болох сайн туршлага, арга хэмжээ, менежментийн талаар шинэ тутам мэдлэг мэдээлэл өгөх зорилготойгоор жил бүр зохион байгуулагдаж байгаа юм.

ОШМИ групээс санаачлан зохион байгуулах “Нийгмийн хариуцлагын манлайлал-2018” форумд 200 байгууллагын удирдлах ажилтнууд оролцоно. Форумааар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Байгаль орчин, Чанар, Хүнсний аюулгүй байдал, Мэдээллийн аюулгүй байдал, Нийлүүлэлтийн сүлжээний нийгмийн хариуцлага, Компанийн нийгмийн хариуцлага ба нийгмийн инноваци, Дээд удирдлагын манлайлал ба оролцоо зэрэг сэдвээр олон улсын чиг хандлага болон Монгол Улсын баримталж буй бодлого, Монголдоо сайн туршлага нэвтрүүлсэн байгууллагуудын практик үр дүнгийн талаар мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)