Домогт Ю Сын Мин өвлийн спортыг дэмжин ажиллахаар санал солилцов

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг БНСУ-ын Үндэсний олимпийн хорооны гишүүн, ширээний теннисний “Афин-2004” олимпийн наадмын аварга Ю Сын Минтэй уулзжээ. Уулзалтаар хоёр орны спортын хамтын ажиллагааг хөгжүүлж, Монголын өвлийн спортын төрлүүдийг анхаарч, дэмжин ажиллах талаар санал солилцсон байна. Ю Сын Мин нь нэгэн цаг үед Хятадын теннисчин Мао Лин, Ван Хао нарын хүчтэй өрсөлдөгч байлаа. Тэрээр "Афин-2004" олимпийн наадамд домогт Ван Хаог ялснаар олимпийн аварга болсон бөгөөд “Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл, багийн төрөлд хошой мөнгө, дөрвөн хүрэл медальтай тамирчин юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)