Алтны сорилтын жил

Eagle.mn


Монголбанк өнгөрсөн жил 20.01 тонн алтыг иргэд, компаниудаас худалдан авснаар сүүлийн жилүүдэд байгаагүй түүхэн дээд хэмжээ тогтоолоо. Энэ тухай албан мэдээнд “Монголбанк 2017 оны 12-р сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс 911.83 кг алт худалдан авснаар нийт алт худалдан авалт оны эцсийн байдлаар 20.01 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс есөн хувиар өслөө” гэжээ. Худалдан авсан алтыг аж ахуйн нэгжүүдээс илүүтэйгээр хувь хүмүүс тушааж энэ хэмжээ 10 гаруй тоннд хүрлээ.

Тодруулбал, түүхэн дээд хэмжээг тогтооход нинжа нар өндөр үүрэг гүйцэтгэжээ. Хувиараа алт олборлогчдын буянаар Засгийн газар “Алт-2” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна хэмээн зарлаж болохоор байна. 

Дэлхийн эдийн засгийн байдал болон санхүүгийн зах зээлийн өөрчлөлт дэлхийн валютын систем, гадаад нөөцийн бүтцэд алтны гүйцэтгэх үүргийг өөрчилж эхэллээ. “Банковское дело” сэтгүүл 

Монголбанк 2017 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг хэрэгжүүлсэн. Мөн алт худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээ авсан нь алт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгсөн. Ийнхүү алт тушаалт нэмэгдсэн нь өрийг өрөөр дарж байгаа Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэв. 
Гэвч дэлхийн санхүүгийн зах зээлийн хурдацтай хөгжлийн улмаас валютын албан нөөцийг бүрдүүлдэг алт 2018 онд сорилтод орох нь. Алт 6000 гаруй жилийн туршид үнэ цэнээ алдалгүй төлбөрийн хэрэгсэл байсаар ирэв. Харин энэ жилээс эхлэн алтанд сорил тулгарч эхлэх мэдээлэл байна.

Дэлхийд хүчээ авч үнэ цэнэ нь өсч байгаа криптовалютын нөлөөгөөр ийнхүү алтны 6000 гаруй жилийн турш гүйцэтгэж ирсэн үүрэг ач холбогдол нь багасч магадгүй байна. Улс орнууд өөрийн нөөцөө алтаар бүрдүүлж өрсөлддөг хэвээрээ байгаа ч цахим мөнгө түүний зах зээлийг хумина гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 

Интернэт технологийг дагаад бүх салбар хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэх явц болон цахим мөнгөний эрин үе болох блокчэйн, биткойн криптовалютын үүсэл хөгжил алтыг орлож магадгүй. Цахим мөнгө биткойныг алт орлох мөнгөний төгс хэлбэр. Өөрөөр хэлбэл биткойн нь төвлөрсөн бус сүлжээнд хадгалагдаж буй учир алтнаас урт удаан эдэлгээтэй. Түүнчлэн биткойны хэрэглээг 74 орны 84 хувь нь хүлээн зөвшөөрдөг. “Цахим алт ном”-оос

Одоогийн байдалтай нэн төстэй нөхцөл 1985 онд бий болж байжээ. Тэр үед америкууд дэлхийн санхүүгийн зах дээр өөрийн байр суурийг алдаж улмаар долларын уналт бий болж байсан цаг. 

Тухайн үед Америкийн эдийн засагчид алтан валютын нөөц хэрэггүй гэж байжээ. Нэг хэсэгтээ евро хүртэл алтны чухал өрсөлдөгч болж байсныг хүн бүр санаж байгаа. 

Бий болоод байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсын шинжээч нар тухайлбал, ОУВС-гийн төлөөлөгч гол бүрэлдэхүүн хэсэг нь алтнаас гадна валютын ирээдүйн шинэ систем бий болгох боломжийг үгүйсгээгүй байна.

Бүх дэлхийн алтны зөвлөлд зориулан бэлтгэсэн судалгааны лавлагаанд дурдахдаа: “ …үйл явц шинэ валютын систем хайхад хүргэлээ. Евро болон долларын үүргийг тодорхойлохын тулд олон зүйлийг хийхэд хүргэж байна. Энх тайвнаар оршиж байгаа хэдий ч валютын захын өсөн нэмэгдэж байгаа хөрвөх чадвартай өөр нэгэн валют байж болох юм” (World Gold Council) гэжээ.
Тэгвэл, дэлхийн улсуудад алтны нөөц хэр хэмжээнд байна вэ? 

Алтны дэлхийн хамгийн том олборлогч орны тоонд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс орно. 2003 онд энэ улс 376 тонн алт олборлосон нь дэлхийн хэмжээнд олборлож байгаа алтны 14 хувийг эзэлж байна. 

1970 оны эхний хагас жилд ӨАБНУ дэлхийн нийт олборлосон алтны 70 гаруй хувийг олборлосон бөгөөд жил бүр 1000 тонн алт олборлож байжээ. Сүүлийн жилүүдэд энэ орны алт олборлолтын хэмжээ буурсан нь орд нь харьцангуй хуучирснаас гадна шинэ ордын хайгуулын ажил удаан байгаатай холбоотой. Гэсэн хэдий ч алт тус орны төсвийн валютын орлогын гол хэсгийг бүрдүүлдэг хэвээр байна. 

АНУ алт олборлолтоор дэлхийд удаахь байранд ордог. 2003 онд Нэгдсэн Улс 285 тонн алт олборлосон нь дэлхийн нийт олборлолтын 11 хувьтай тэнцэж байна. Алт олборлолт Невада, Юта, Аляск, Калифорни зэрэг есөн муж улсад төвлөрдөг аж. 

Гуравдугаар байранд Австрали улс ордог бол БНХАУ дэлхийн нийт олборлолтын найм, ОХУ долоон хувийг эзэлдэг байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)