“Аав” кино Хятадад албан ёсны эрхтэйгээр гарч эхэлнэ

А.Анар-Эрдэнэ


Зохиолч М.Энхдалай, найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Аав” бүрэн хэмжээний уран сайхны кино БНХАУ-ын кино театруудаар гарахаар болжээ. БНХАУ-ын кино театрууд гадаадын 5 киног гаргах эрх авсны дөрөв нь америк, нэг нь манай уран бүтээлчдийн Аав кино болж байгаа аж. Хятадын кино зах зээлд орж, тус улсын кино театраар бүтээлээ гаргахын тулд гадны уран бүтээлчид олон шалгуур, шүүлтүүдээр ордог байна.

Ямартаа ч Монголын уран бүтээлчид урд хөршийнхөө кино зах зээлийн шалгууруудыг давж, анх удаа албан ёсны эрхтэйгээр гарахаар болсон нь энэ юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)