Хагын нууранд осолдсон иргэдийн цогцсыг олжээ

Eagle.mn


Ховд аймгийн Мөст сумын Давст багийн нутаг Хагын нууранд живсэн “УАЗ-469” загварын дөрвөн зорчигчтой автомашин живсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тус машинд 60 настай эрэгтэй, 36 настай эргтэй хүн осолдсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Ослоын газраас 80 метрийн зайтай, гурван метрийн гүнээс хоёр иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Эрлийн ажиллагаанд Ховд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн байгууллага, орон нутгийн 15 иргэн нийт 27 хүн гурван техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. УаЗ-469 загварын 4 зорчигч гэж ямар юм байнаа

    0 0 Хариу бичих
  2. Хага нуур юм уу? Хаг нуур юм уу? Хаг бол Хагийн гэж бичнэ.

    0 0 Хариу бичих