Өнөөдөр болох үйл явдал

11.00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулж буй "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. 

12.00 цагт Монгол Улсын гавьяат жүжигчин, ард түмэндээ морины хэмээн алдаршсан дуучин Г.Батбаярын эмчилгээнд зориулсан хандивын тоглолтын талаар Нийтийн дуучдын нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.

09.30-11.00 цагт Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд "“ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ” танилцуулах уулзалтыг НЭМҮТ зохион байгуулна.  100 граммд давсны агууламж 0,3-0,6 байх нь стандарт хэмжээ байдаг, гэтэл манайд дунджаар 2-3 дахин их байгаа юм. Арга хэмжээнд ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, НЗАА-ны ХХҮ-ний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүд зэрэг 150 хүн оролцоно. 

14:00 цагт Хог хаягдлын цэвэрлэгээ, үйчилгээ, тээвэрлэлтийг бүрэн хянах удирдлагын төв нээлтээ хийнэ. Нээлтийн үйл ажиллагаа Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын 1 давхарт болно. 
Хог хаягдлын үйлчилгээтэй холбоотой зөрчлүүдийг багасгах цаашид бүрэн арилгах зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хог хаягдлын ухаалаг систем” төслийг хэрэгжүүлсэн байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог ихээр үүсдэг 25 байршлыг сонгон эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө үзэмж, багтаамж сайтай, битүү хогийн савыг байрлуулж, гэрэлтүүлэг, камер бүхий орчныг бий болгож нэгтгэн хянах удирдлагын төвтэй боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)