У.Хүрэлсүх: "Эрдэнэт" үйлдвэрийн ашиг шимээс ард иргэд хүртэх ёстой

"Эрдэнэт" үйлдвэрийг нээлттэй хувьцаат компани болгож 10 хувийг нь иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Эрдэнэт үйлдвэрийн ашиг шимээс ард иргэд хүртэх ёстой. Иймд Засгийн газар хуралдаж хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэддээ хувьцаа болгон эзэмшүүлэхээр шийдлээ. Эрдэнэт үйлдвэр цаашид олон жил Монгол Улсад, нийт ард иргэдэд өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Дарга нар шахаагаа үргэлжлүүлнэ. Ард түмэн би хувьцаатай гэж төөрөгдөнө. Нямка ахийн шахаа улам өргөжих түүх эхэллээ дээ. 1072 хувьцааныхаа мөнгийг авмаар байна. Ядаж дутуу төлсөн 200 мянган төгрөгөө авмаар байна. Хэдий болтол хууртгдан хүлээх бол.

    0 0 Хариу бичих
  2. Хүрэлсүхээ нефтийн үйлдвэр барих ажлаа эхлүүлвэл чи Улсын баатар шүү.

    0 0 Хариу бичих
  3. Bantsandaa ard tumnee taivshruulah tur arga olson uym blgui

    0 0 Хариу бичих
  4. arhinii mongo l ogno biz.

    0 0 Хариу бичих
  5. Иргэдэд ажлын байр, орлогын эх үүсвэр хэрэгтэй байна. 27 жил шилний цаанаас чихэр долоолгож байна шүү дээ. Өргөн хүрээнд том харж сэтгээч ЕС-аа.

    0 0 Хариу бичих
  6. Эрдэнэт яах вэ. Олгой хагаравч гэдсэн дотроо. Авилгын асуудлыг л яаралтай шийдэх ганц юм бнаа. Ажлаа бүтээх гээд явахаар хүнд сурталд нам даруулаад ард түмэн ганц набороос эхлээд л өгдөгнь нууц биш. Өгсөн хүнийг шийтгэдэгээ болимоор бнаа. Энэ юу болж бнаа дээдсүүд минь. Авилгыг илрүүлэхгүйн тулд ингэж зориуд хууль гаргасан юмуу. Авсан хүнээ л шийтгэдэг бвал энэ асуудал шийдэгдчих юм бишүү. Олноороо илрэнэ гэдэгт 100 хувь итгэлтэй бна.

    1 0 Хариу бичих
  7. 49%-ийг эх орондоо авчирсаныг булааж аваад, 10 хувийг ард иргэдэд өгнө гэж яаж хэлж чадаж байнаа.? Тэгээд хэзээ өгөх юм? эхлээд таван толгойн 1072 хувьцаагаа эргэлтэнд оруулчих. Түүний дараа та нарын үгийг сонсоё.

    2 1 Хариу бичих
    • Тууштай хүнд бүү дараа бол Болжморуудаа

      0 0