Татварын нэмэгдлийг эсэргүүцсэн 1461 иргэний өргөдлийг хүлээн авчээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь амьдралд хүнд тусч, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг хүссэн 1461 иргэний өргөдлийг хүлээн авчээ.

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр иргэдээс ирсэн өргөдлийн үүднээс “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Засгийн газарт чиглэл өгч, энэ саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ХХОАТ, НДШ зэрэг татваруудын нэмэгдэл нь иргэдийн орлогод шууд нөлөөлөхүйц байна гэсэн шүүмжлэл ихээр дагуулж билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Үнэхээр өргөдөл гаргаад яваад байх завгүй бөгөөд юмны наана цаадахыг мэддэг хүмүүс энэ татварт өртсөн. Улс удирдаж байгаа хүмүүс эргээд харах байх гэсэн итгэл тээж байгаа. Өргөдөл гаргасан хүмүүс тэднээс илүү нийгмийн идэвхитэй хүмүүс байгаа. Дундаж давхаргын тоог нэмэгдүүлж байж улс хөгждөг. ОХУ, БНХАУ иргэдийн орлого нэмэгдүүлэх тал дээр л сүүлийн хэдэн жил ярьж байна. Манайх эсрэгээр нь явдаг нь солиорол гэх юм уу? нэг бол энэ толгой дээр гарч суусан гарууд гаж донтонгууд. Хүмүүсийг зовоож, тарчлааж, уурлуулж, бухимдуулж тэндээсээ кайф авдаг. Дээр нь хүмүүсийг сэнсрүүлж байгаад зүгээр хямдхан 20, 30 мянгаар худалдан авах гээд байгаа. Дундаж давхарга их болохоор мөнгөөр худалдагдахгүй дархлаа нь их болохоор сонгуулийн зардал нь өснө гэж шээс алдаж байгаа. Өөрөөр ойлгох гээд ерөөсөө өөр гаргалгаа харагдахгүй юм

    2 0 Хариу бичих