Сибириэс маш эртний хөгжмийн зэмсэг олдлоо

Х.Батсайхан


Одоогоос даруй 1600-1800 жилийн өмнө бүтээгдсэн эртний хөгжмийн зэмсэг ОХУ-ын Сибириэс олжээ. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Алтайн хязгаарын БНУ дахь салбарын эрдэмтэн Андрей Бородовскийгоор ахлуулсан эрдэмтдийн баг эртний хүмүүсийн тууринд малтлага хийж байх үедээ дээрх хөгжмийн зэмсгийг илрүүлсэн байна. Нийт таван ширхэг аман хуур хөгжмийн зэмсэг олдсоны гурав нь гүйцэд хийгдээгүй байсан бөгөөд харин хоёр нь бүрэн хийгдөсэн, тэр ч бүү хэл нэг нь авиа гаргаж болохуйц байсан гэж энэ талаар мэдээлсэн www.archaeology.org цахим хуудсанд бичжээ.

Аман хуурыг бод малын ясаар хийдэг. Өмнө нь Тува, Монголоос дандаа л бод малын тулгаар ясаар хийсэн аман хуур олддог байсан гэнэ. Харин энэ удаагийн олдвор морины хавиргаар хийгдэснээрээ бусад олдвороос ялгарч байгаа гэж А.Бородовский ярьсан байна.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. KKK.MORINII HAVIRAGA GENEE.KKK.ADUUDUUNII GEDEGGUI BILUU.KKK.

    1 0 Хариу бичих