"Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгөөр 36 цэцэрлэг барих боломжтой гэв

С.Сувд


 Улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахаар тооцоолж, 2018 онд нийт 81 тэрбум төгрөгийг Засгийн газраас төсөвлөсөн.

Засгийн газраас баталсан энэхүү хөтөлбөрт хамрагдахаар 3 хүртэлх насны хүүхэдтэй 135,000 иргэн материалаа бүрдүүлэн бүртгүүлж эхлээд байна.

Тэгвэл ээжүүдэд ийнхүү сар бүр олгох цалингийн 81 тэрбум төгрөгийг Монголын интерпренёр ээжүүдийн холбооноос үргүй халамж гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тус холбооны гишүүн ээжүүдийн хэлж байгаагаар БСШУЯ-ны мэргэжилтэн нэг цэцэрлэгийг 2.2 тэрбум төгрөгөөр барьдаг гэж ярьсныг онцлоод иргэдэд тарааж байгаа 81 тэрбумаар 36 шинэ цэцэрлэг барих боломжтой гэсэн тооцооллыг гаргажээ. Тэдний тооцоолсноор нэг цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдана гэж үзвэл уг мөнгөөр 5400 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж тэр тооны ээжүүд хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдэж, энэ хэмжээний ажлын байр бий болно гэж үзээд байна.

Мөн энэхүү “Цалинтай ээж” хөтөлбөрийг хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрх, эмэгтэйчүүдийн ажиллах хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа төдийгүй татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байгаа хэлбэр гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Монголын интерпренер ээжүүдийн холбооноос “Төр бидний халамжаар хулхидаж иргэдийн төлсөн татварыг бодит, үр дүнтэй зүйлд зарцуулахгүй байгаагийн хамгийн том жишээ болж байна. Энгийн google хайлтаар, энгийн тооцоолол хийж үзээд дахин дахин тооны машинаа эргэн харж үнэхээр сэтгэлгүй, үр дүнгүй бодлого гэж үүнийг хэлэх байх. 
Төр цалин өгсөн өгөөгүй ээжүүд өрх гэрийнхээ санхүүд нэмэр болох олон төрлийн ажлыг гэрээсээ хийсээр ирсэн. Гар урлал, онлайн худалдаа, гэрээсээ хийж болох бичил бизнесүүд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Хэдий бидэнд судалгаа байхгүй ч эдгээр ээжүүдийн эдийн засагт үзүүлж буй нөлөө бий гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна.
Тэдний зүгээс хэрэв төр бодлогоор гэртээ хүүхдээ харангаа ажиллаж хөдөлмөрлөж байгаа ээжүүдийг дэмжиж, цагийн ажлын систeмыг нэвтрүүлж, хийж бүтээж байгаа мампренёруудын гарааны бизнeсийг дэмжиж, ээжүүдийн нийгмийн халамжийг сайжруулж ажиллах боломжийг бүрдүүлж цэцэрлэг сургуулийн хангамжийг сайжруулвал төрөөс мөнгө авах шаардлагагүй гэлээ.

Мөн энэхүү “Цалинтай ээж” хөтөлбөрийг хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрх, эмэгтэйчүүдийн ажиллах хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа төдийгүй татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байгаа хэлбэр гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Нөхрийн маань цалингаас 150 000 төгрөгийн татвар нэмж аваад надад хүүхдээ харсаны мөнгө гэж 50 000 төгрөг өгч байгааг дээрэм гэж л ойлгоно. 3 жил 50 000 авч 30 жил 150 000 төгрөг төлнө. Нийтээр нь МАН ы эсрэг босгохгүй заваан заль хэрэглэж байгаа юм.

    0 0 Хариу бичих
  2. Tsetserleg surguulias omno olsgolon eej jivh pampers ugjnii suugui huuhduudiin talaar hen sanaa tavih be. Aaviin tsalin lizen gedeg mangaagiin am ruu orchihno. Bololtsootoi neg ni busdiigaa bodohgui uls toriin show hiihee bolimoor yum aa Oor yumaar showdah heregtei. Ekh huuhdiin hamgaalliin aduudal Jaoan metiin ornuudad iluu ikh baidag sh dee. Harin gadaadad huuhdee harj baigaa eejuudiig ene tetgemjees hasaj baigaa ni tsoohon huuhduudee gaduurhaj baih shig haragdaj bn

    0 0 Хариу бичих
    • Санхүү хэцүү байхад хүүхэд гаргаад байх нь тэгэд зөв амьдарч байгаа хэрэг үү? Сайн төлөвлөөд, арчаатай байвал боломж бололцоогүй байж хүүхэд гаргаад байхгүй байж болдогшдээ. Эдийн засгаар нь хангаж чадахгүй байж хүүхэд гаргаад байх чинь тэр хүүхдийн эрхийг зөрчиж л байгаа хэрэг биз дээ!!!!!!

      0 0
  3. Yum l bol tsetserleg surguiliar turuu bariad bh yum ENe hotolborig demjij bn tsaan ni emegtei huni une tsene ch sohogdono

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ