М.Энхболд: Утааны эсрэг тодорхой шийдэл олж, түүнийгээ тууштай хэрэгжүүлбэл үр дүнд хүрнэ

Eagle.mn


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм.

Тэрээр “Ажлын хэсэг цаг хугацааны нэлээн шахуу нөхцөлд тодорхой бодлого, чиглэл, шийдвэрийг гаргаж байгаа. Анхнаасаа Байнгын хороо ингэж тогтоолын төслийг боловсруулж, хоёр Байнгын хороо хамтарч хэлэлцлээ. Хамгийн гол нь энэ тогтоолын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрүүдийг шуурхайлах нь чухал. Та бүгдийн мэдэж байгаачлан 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлээр УИХ-ын даргын захирамж гарч УИХ агаарын бохирдлын асуудлаар өмнө нь энэ чиглэлээр гарсан шийдвэрүүдийн хэрэгжилт, биелэлт, явц байдалд дүгнэлт хийж, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцэн Засгийн газарт чиглэл өгөх баримт бичгийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсныг Ё.Баатарбилэг гишүүн ахлан ажиллаж байна. Энэ ажлын хэсэг баталсан хуваарийнхаа дагуу нэгдүгээр сарын 12-ныг хүртэл Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн их байгаа газруудад мэргэжлийн байгууллагынхантай хамт ажиллана. Мөн энэ ажлын хэсгийн ажиллах хугацаанд Засгийн газар, шинжлэх ухааны байгууллагуудын гаргасан санал дүгнэлт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон. Үүний үр дүнд агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхээс гадна нийслэлийн хөрс, усны бохирдлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага үүссэн болохыг, мөн зөвхөн Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд аймгийн төвүүд, төвлөрсөн суурьшлын бүсүүдийн хэмжээнд агаар, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх шаардлага үүссэн гэдгийг тодорхойлон УИХ-д холбогдох материал, мэдээллийг танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн онц байдал зарлах саналыг УИХ-д ирүүлсэн. Ажлын хэсэг энэ талаарх эрх зүйн орчныг судлаад Онц байдлын тухай хуулийн хүрээнд өнөөдөр онц байдал зарлах боломжгүйг танилцуулсан. Гэхдээ УИХ, Засгийн газар, орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагууд энэ асуудлыг онц байдал, гамшгийн хэмжээнд үзэж ажиллаж байгаа. Агаарын бохирдол тэр дундаа утаатай төр засгийн байгууллагуудаас гадна бүх нийтээр тэмцэн, эргэлт гаргахуйц арга хэмжээг хэрэгжүүлснээр үр дүн гарах нь ойлгомжтой.

Хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Батлагдсан тогтоолоор агаарын бохирдлын талаарх хууль эрх зүйн орчныг шинэчлэх, энэ төрлийн үйл ажиллагааны хариуцлагын тогтолцоог  чангатгасан зохицуулалт бүхий холбогдох төслүүдийг 2018 оны хоёрдугаар сарын 10-наас өмнө УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газар чиглэл өгсөн. ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу УИХ-ын Байнгын хороодын гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт, явцын талаар хоёрдугаар сарын 1-ний дотор Засгийн газар УИХ-д танилцуулах үүрэг хүлээж байна. Нөгөөтэйгүүр, сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан хөрөнгө, санхүүжилтийн үр ашгийг үргэлжлүүлэн хянаж шалгах шаардлагатай учир үүнийг ажлынхаа төлөвлөгөө, хуваарьт оруулах нь зүйтэй.

Онцолж хэлэх өөр нэг зүйл гэвэл агаарын бохирдлын асуудлаар гаргасан энэ шийдвэрийн дагуу Засгийн газар тодорхой шийдлийг олж, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлэн үр дүн гаргах чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа юм. Гаргасан шийдлээ ойр ойрхон өөрчилдөг байдлаас үүдэн урьд өмнө агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд ямар ч үр дүнд хүрдэггүй.

Онцолж хэлэх өөр нэг зүйл гэвэл агаарын бохирдлын асуудлаар гаргасан энэ шийдвэрийн дагуу Засгийн газар тодорхой шийдлийг олж, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлэн үр дүн гаргах чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа юм. Гаргасан шийдлээ ойр ойрхон өөрчилдөг байдлаас үүдэн урьд өмнө агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд ямар ч үр дүнд хүрдэггүй. 2000 онд Засгийн газар “Агаарын бохирдлын асуудал хэтдээ хүндэрч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжгүй болгох нь ээ” гэж үзээд түлшний бүтцэд өөрчлөлт хийх үү, эсвэл зуухыг өөрчлөх үү гэдэг дээр шийдэл гаргах болсон талаар ярьж байлаа. Тэр үед би хотын захирагч байсан, Дэд бүтцийн сайд бид хоёр түлшний бүтцийг өөрчлөх нь оновчтой шийдэл гэсэн байр суурьтай байсан. Харин шийдвэр гаргахдаа зуухыг өөрчлөх шийдлийг сонгосон бөгөөд тухайн үед Засгийн газрын нөөцөөс 60 орчим сая төгрөг гарган олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Энэ мэт өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн, хийсэн ажлуудаас харахад оновтой шийдлийг олж, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал гэдгийг анхаарах ёстой. Мөн иргэдийн амьжиргааны төвшинтэй холбож, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг ядуурлыг бууруулах асуудалтай холбож уямаар байна. Иргэд гэр орноо дулаалах тоног төхөөрөмж, материалыг авах орлого, санхүүгийн боломжтой болж байж агаар, орчны бохирдлыг шийднэ. Амьжиргаа хүнд байгаа иргэдийн хувьд агаар орчны бохирдолд анхаарч чадахгүй, өдөр тутмын амьдралын асуудал нь нэгдүгээр зэргийн асуудал байгаа юм. Үүнээс үүдэлтэй агаарын бохирдол нэмэгдэж байна. Нүүрснээс шингэн болон шахмал түлш үйлдвэрлэх ажлуудыг үргэлжлүүлэн, эрчимжүүлэхэд Засгийн газар анхаарч, ажиллах шаардлагатай” гэв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Юун дэмий балай юм хуцаад байгаа хятад вэ? Өмхий хорчин данжаад.

    0 0 Хариу бичих
  2. Худлаашдээ. Зун болонгуут л мартана харж л байгаарай.

    0 0 Хариу бичих
  3. МЭнхболд Нийслэлийн Засаг дарга байхдаа Бадамжунай 2-ын хийж тарьсан Замбараагүй буруу Бодлогын үр дүн нь Хөдөөнөөс Хотруу шилжин ирэгсэдийг дураар Хотын иргэншил олгож байсны Гор одоогийн энэ Утааны гамшиг

    0 0 Хариу бичих
  4. Насаараа нүүрс түлж амин зуулгаа залгуулж байгаа ард иргэдийнхээ ухамсарыг өөрчлөх цаг болжээ.Хот тойрсон мод нүүрсний чэнжүүд байхад хөлдөж үхэхгүйн тулд мод нүүрс түлж байна.Иймд утаа бага ялгаруулдаг шахмал түлшний үйлдвэрийг нэн түрүүнд барьж байгуулах шаардлагатай.

    0 0 Хариу бичих
  5. Тэр 60.0 мянган халаагуур чинь бүтэхгүй.Гэр хорооллын тогны хүчин чадал дийлэхгүй.Ард иргэдээ орон сууцжуулах,Хоттой ойролцоо гэр хорооллыг төвийн дулаанд холбох дэд бүтцийг шийдэх , утаа бага гаргах түлшийг үйлдвэрлэх,түүхий нүүрснээс аль болох татгалзах зэрэг санаануудыг нэмэрлэж байна.

    0 0 Хариу бичих
  6. Утаагаа арилгана гэхээсээ утаагаа багасгаж саармагжуулна гэж ярих нь зөв байх.Бүхэл бүтэн улсын Засгийн газар шийдлээ олж тогтоож чадахгүй ядмагхан байна шүү.Ямар нэг болохоор янз бүрийн эрдэмтэн доктор профессорууд гарч ирээд мэдэмхийрч ярьцгаагаад байдаг биз дээ.Тэд нар яагаад дуугаа хураачихсан юм бэ

    0 0 Хариу бичих