Баянхошуу орчмын агаарын чанар 762 буюу маш их бохирдолтой байна

Нийслэл хотын агаарын чанарын индексийг харуулдаг agaar.mn сайтад байгаа мэдээллийг зурган байдлаар хүргэж байна. Зурагт харагдаж байгаачлан нийслэл хотын агаарын чанарын индексийн дундаж хэмжээ 300-тай байгаа нь дунд зэргийн бохирдолтой байгаа юм. Нийслэлийн агаарын чанарын хамгийн их бохирдолтой хэсэг нь Баянхошуу байгаа бол Ургах наран хорооллын  агаарын чанарын индексийн тоо 140-ийг зааж буй нь хамгийн бага хэмжээтэй гэсэн үг юм. 

Агаарын чанарын индексийн тоон үзүүлэлтүүд юуг илэрхийлж, энэ нь хэр хэмжээний аюул учруулдаг болохыг доорх тайлбараас харна уу. 

0-50 ЦЭВЭР
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй 

51-100 ХЭВИЙН
Агаарын чанар шаардлага хангах боловч, зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болно. Тухайлбал: Озон, нарийн ширхэглэгт тоосонцорын нөлөөллийн улмаас хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.

101 - 250 БАГА ЗЭРГИЙН БОХИРДОЛТОЙ
Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Энэ үед зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд, гадаад биеийн хүчний  ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс(тухайлбал автозам) хол байх хэрэгтэй. 

251 - 400 ДУНД ЗЭРГИЙН БОХИРДОЛТОЙ
Нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ. 
Энэ үед Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаад биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхий, Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. 

401-500 ИХ БОХИРДОЛТОЙ
Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрнэ. 
Энэ үед Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтанд байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. 

501+  МАШ ИХ БОХИРДОЛТОЙ
Удаан хугацаагар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.
Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (авто зам) хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Баянхошууг үхлийн хөндий болгосон байна

    0 0 Хариу бичих
  2. Цэнгэг агаартай,цэлгэр уудам тал нутагтаа цээж бардам амьсгалж явах заяагүй амьтад юм даа Хорт утаа бүрхсэн газар амьдрах гэж юунд нь дурладаг байнаа. Хөдөө орон нутагттаа амьдарч болоол байна шүү дээ

    0 0 Хариу бичих
  3. Утаа бол бидний хамтын бүтээл Утаа бол бидний нүүр царай Утаа бол авилга ёс суртахууны хэмжүүр Утаа бол Улаанбаатарчуудын нэрийн хуудас

    0 0 Хариу бичих