Цалинтай ээж хөтөлбөрийн тэтгэмжийг 3 банкаар дамжуулж олгоно

Eagle.mn


Цалинтай ээж хөтөлбөрт бүртгүүлэн хамрагдаж буй эхчүүдийн мөнгийг “Капитал”, “Хаан банк”, “Төрийн банк”-аар дамжуулан олгохоор болжээ. Хөтөлбөрт хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тухайн сараас нь тэтгэмжийг тооцож өгөх бөгөөд хоцорсон сарын мөнгийг нөхөж олгохгүй гэж албаны хүн мэдэгдсэн байна.

Уг хөтөлбөрт багтсан өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг ирэх гуравдугаар сарын 20-ноос эхлэн улиралд нэг удаа олгоно. Харин бусад төрлийн тэтгэмжийг сар бүрийн 20-ноос олгохоор болж байгаа аж.

Урьдчилсан тооцоогоор 0-3 насны хүүхэдтэй 135 мянган эхэд нийт 81 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор улсын төсөвт суулгаж өгсөн. Харин өрх толгойлсон 16 500 эцэг, эхэд нийт 15.8 тэрбум, ихэр хүүхдийн мөнгийг жилд 1000 ихэр мэндэлдэг гэж тооцон 1.7 тэрбум, 2018 онд 98 мянган жирэмсэн эх байна гэж урьдчилан тооцолсны дүнд 43.7 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт суулгаж өгчээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Арчаагүй юмаа.Ажилтай аавууд хөтөлбөр хэрэгжүүлэл дээ.Аавууд нь ажилтай байвал төрөөс 43,7 тэрбум гарахуу.Адгийн тархи угаасан төрөөс яаж салах вэ.Арга замаа хайцгаая.

    0 0 Хариу бичих
  2. Sain bnu olgii dawuu ni 40g ogn bzd 50 hamagui bzd

    0 0 Хариу бичих
  3. Ene hutulturt hamragdaj bga eejvvdiin niigmiin datgaliig tur hariutsana hej bsan hewere yu

    0 0 Хариу бичих