М.Энхболд: Агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлнө

УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд гарсан агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг сонирхлоо. Тэрээр энэ үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг нь хүргэе.

-Агаарын бохирдолтой цаашдаа хэрхэн тэмцэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Утааны асуудал бидний анхаарлыг хамгийн их татсан асуудал болж байна. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгийн төв газруудад утааны асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татаж байна. Гаргасан шийдвэр, зарцуулсан хөрөнгө асар их байгаа боловч тодорхой үр дүн мэдэгдэхгүй, утааны хэмжээ багасахгүй, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн хэвээрээ байгаад иргэд бухимдаж байна. Үүн дээр УИХ, Засгийн газар тодорхой шийдлүүд гаргаж ажиллах ёстой гэж үзэж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аас Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдлаа. Маргаашнаас эхлээд 6-7 хоногийн хугацаанд ажлын хэсгийн гишүүд гэр хорооллын айл өрх, үйлчлигээний байгуулагуудаар орж ажиллахаар болж байна. Ер нь утааны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах. Орон сууцжуулах ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ түүнээс өмнө ямар арга хэмжээ авах вэ гэдэг тодорхой нэг шийдэл дээр тогтмоор байгаа юм. Нэг Засгийн газар, хотын удирдлага гарч ирээд яригдаж байсан зүйлийг өөрчлөөд дахин нэг шинэ зүйл эхлүүлээд байсан учраас үр дүн гарсангүй.  Сүүлийн 10-аад жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. УИХ-ын ажлын хэсэг өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг дүгнэнэ. Хоёрдугаарт, Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Тэр чиглэлийн дагуу Засгийн газар судалгаа хийж олон шийдлийн аль нь илүү үр дүнтэй, төсөв мөнгөний хэмнэлттэй болохыг тодорхойлж, тогтох нь чухал байна. Гэхдээ урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдтэйгээ харшлахгүй байх хувилбарыг сонгох хэрэгтэй. Ер нь нийтээрээ хөдөлж байж, хууль эрх зүйн орчноо шинэчилж байж энэ бүхний ард гарах ёстой гэж бодож байгаа.

-Хуулийн шинэчлэл хийх ёстой гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Утааг бий болгож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Гэхдээ хариуцлага яриахаасаа өмнө асуудлаа шийдэх боломж болоцоог нь төр засгаас хангаж өгөх ёстой. Тухайлбал, ажлын хэсгээс гаргаж байгаа саналаар бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх санал орж ирсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахыг хүлээхгүйгээр татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Маргааш хоёр Байнгын хороо хамтарч хуралдаад энэ асуудлыг хэлэлцэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Ярьж суухаар яллаж сурцгаая Яншаж дуншилгүй яарах цаг нь Ямааг чарлуулж алдаг шиг Яг тэр мөч Ядарсан ард нь тарчилж Байхад Монгол хүн морин дээрээ гялалзаж явснаас Миегиийн милмиигээр мэгшрэх учиргүй Мандах олон наран байвч Мөхөөд асдаггүй зул болтол нь..... Монгол хүн та Монгол хүн гэдэгт итгэдэг бол Мохож бардалгүй тэр их зориг чинь хаачинам Харид хадамлах хацар гоо охидоо Харсан зүгтээ зугтаах Халх-н сайхан эрчүүдээ Хүнийй нутагт худалдаж Ханилаад удааггүй амаргуудийг Хагацлийн үүдиийг нь нээн Хүндэт буурал буянтнаа Хүний тоогоос н гарган Хүрэх сэтгэлийн буянг Хэдэн төг өөр зарж Хүнэлэг энэ нийгмииг Хар бэхтэй паранбушк болгож явж буй Хар Костьюмтэй хариуцлаггүй Харь гарьгиийхан ... Тосоороо гоожиг - NG - from SK

    0 0 Хариу бичих
  2. yaya nud nuur ch mun bnaa Tsag tsaqgaaraa gej odoohon utaani duulian duusna Hyalar eniig zuv setgesen bna shuu 60-n terbumin mun 65-n manlai tolgoilogch ene 4-n jild estoi manargaj bnadaa

    0 0 Хариу бичих
  3. Энэ хурлуудад яагаад хагас коксон шахмал түлшний үйлдвэрүүдийг оруулдаггүй юм бэ.

    0 0 Хариу бичих
  4. Odoo heden ter bumaar garaa ugaah bolgoooo

    0 0 Хариу бичих
  5. Өмнө нь 200 тэр бумаар гараа угаасан.Одоо хэдэн тэр бумаар гараа угаах гээд сүржигнээд байна даа.Ичгүүр гэж алга даа.

    0 0 Хариу бичих
  6. Энэ мангарууд Монголыг баллалаа шүү

    0 0 Хариу бичих
    • Монголыг баллаад байгаа мэдэхгүй байна уу МАН-г сонгосон Монголчуудын хохь нь,хохь нь, МАН-одоо бүр олон харгис бодлого явуулах хэрэгтэй

      0 0
  7. Эрэл ХХК Эрдэнэбат герман технологийн автомат байшин үйлдвэрлэх комбинат оруулаад ирсэн гээд байгаатай хамтраад гялс хороолол хороололоор нь бариад асуудлаа шийд л дээ

    0 0 Хариу бичих
  8. ene teneg gar tur iin tolgoid 20 jil ajillaad utaag nemsen gol buruutan dhv dee, tegeed bas gasl iin tatvar aas chuluulnu gene chaddag ganz ajil ulsaas xungulvvlex uur ened medex xuil baixgui, yasn yxaan duuj ard tumnee boddoggui teneg nuxur we?

    0 0 Хариу бичих
  9. Агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж гэдэг чинь бас нэг луйварчингийн бизнёс болоод л явчихна.Тэгсэн дор ард иргэдээ орон сууцжуулах гэдэг нь зөв.Төрийн ордонд үзэсгэлэн гаргана гэнэ үү.Инээдэмтэй юм.Үзэсгэлэн гаргах газар олдохгүй байна гэнэ дээ.

    0 0 Хариу бичих
  10. Энэ тэнэгүүдийн толгойд өөр юуч орж ирэхгүй. Сэтгэх чадваргүй болсон тул хурдхан л зайлуулах нь чухал

    0 0 Хариу бичих
  11. Уул нь их амархан юм байгаамшд, зоригтой нухацтай шийдвэрээр л шийдчихнэ.

    0 0 Хариу бичих
  12. Тэгвэл биткойны төхөөрөмжийг гааль татваргүй оруулж ирж болохнээ? цахилгаан халаагуур л гэсэн үг шд

    0 0 Хариу бичих
  13. Zuuh nuurs gej baihaar omno jiluuded halaaguur tonog tohooromjiin gaaliin tatwaraa 0 bolgoj baihgui Yasan um.Enkhbold oo

    0 0 Хариу бичих