Агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжүүдтэй танилцлаа

Eagle.mn


УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Энэхүү хуралтай зэрэгцэн Төрийн ордонд агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэд технологийн үзэсгэлэн зохион байгуулсан юм. Энэхүү үзэсгэлэнг зориуд ажлын хэсгийн хуралтай давхцуулан гаргажээ. Учир нь, ажлын хэсгийн хурлаар агаарын бохирдлыг бууруулах ямар арга хэрэгсэл байгааг хэлэлцсэн юм. Мөн Шинжлэх ухааны академийн хийсэн судлагааны дүнтэй танилцсан. Ажлын хэсгийн хурлын үеэр яригдсан шинэ технологи, тоног төхөөрөмжүүдийг үзэсгэлэнд дэлгэсэн бөгөөд гишүүд хурлаа өндөрлүүлснийхээ дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хамт тус үзэсгэлэнг сонирхлоо.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Өмнө нь утаа бууруулах нэрээр 200 тэрбум төгрөг зарцуулж янз бүрийн зүйл хийгээд нэмэр болоогүй ээ. Энэ танилцуулаад байгаа зүйлүүд мөн л түүний үргэлжлэл байна. Утаанаас салах хамгийн зөв шийдэл бол 35-50 кав.м талбайтай 1-2 өрөө орон сууцыг олноор нь бариад 10%-н урдчилгаатай түрээслүүл. Энэ бол хамгийн үр дүнтэй хувилбар шүү.

    0 0 Хариу бичих
  2. Ene heden luivarchid dandaa Show hiih yum. Zugeer l bugdii n oron suutstai bolgo l do. Ulsiin mungiig zuv zartsuulaach.

    0 0 Хариу бичих