УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш бие даасан 56 хууль баталжээ

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд 1.5 жил өнгөрчээ. 2016 оны эхний хагаст нь өмнөх УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлсэн учраас тухайн оны парламентын ажлын алдаа, оноог одоогийн бүрэлдэхүүнд хамаатуулах нь зохимжгүй. Харин өнгөрч буй 2017 он энэ УИХ-ын бүтэн жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлсэн анхны жил байлаа. Тийм ч учраас УИХ-ын Тамгын газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшхи ажлынхаа үр дүнг олон нийтэд танилцууллаа. УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны отгон чуулганыг хааж хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа товчхон танилцуулсан. Түүний дараа УИХ-ын Тамгын газар ажлынхаа тоон мэдээллүүдийг гаргажээ. Тухайлбал, УИХ бэрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээсээ хойш бие даасан хууль 56-г баталсан байна.

М.Энхболдын ангийнхан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ямар үр дүнтэй ажилласныг дараахь графикаас харан уу.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хуулийн тоо олон байх нь чухал биш байхаа ард түмэнд ойлгомжтой биелүүлж хэрэгжүүлэх хууль байвал л хэрэгтэй байх

    0 0 Хариу бичих
    • Хуулийг хүнд зориулж хүн зохиож бичдэг цөөхөн 3 - хан сая монголчууддаа тохирох хуулиа зохиож ард түмэнд ч улс оронд ч ашигтай хууль байгаасай

      0 0