"Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдах ээжүүдийн бүрдүүлэх материалын жагсаалт

Энэ оны төсөвт нийгмийн халамжийн тэтгэмжит хөтөлбөрүүдийг багтаан баталсан билээ. Өчигдрөөс буюу нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Цалинтай эх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм.

Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3  хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж 50 мянган төгрөг авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд:

Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.

Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн:

өргөдөл;
1 хувь зураг;
иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.
Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн:

өргөдөл;
1 хувь зураг;
иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн:

өргөдөл;
иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;
хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн:

өргөдөл;
1 хувь зураг;
нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;
нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

ТЭТГЭМЖИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН САРААС ЭХЛЭН ОЛГОНО. ТЭТГЭМЖИЙГ НӨХӨН ОЛГОХГҮЙ.

САР БҮР ОЛГОХ ТЭТГЭМЖИЙГ ТУХАЙН САРЫН 20-НООС ХОЙШ, УЛИРАЛД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙГ ТУХАЙН УЛИРЛЫН СҮҮЛИЙН САРЫН 20-НООС ХОЙШ ТУС ТУС ОЛГОНО.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)

  1. Цалинтай ээжийн мөнгө аль банкнас авахаа яаж мэдэх үү

    0 0 Хариу бичих
  2. Цалинтай ээжийн мөнгө яагаад орохгүй байнаа

    0 0 Хариу бичих
  3. Биүүхэдтэй нэгэн 2настай нэгэн нь 3сартай 2хүүхдын мөнгө авах уу

    0 0 Хариу бичих
  4. Би 2нас 6сартай хүүхэдтэй сая 5сард тарсөн төрөхөөсөө өмнө 5н сартайн 40мянгыг 4сар авсан одоо төрөөд цалинтай ээжийн 50 авч бга яагаад 0-3 хүртлэх 2 хүүхэдтэй бхад 1хүүхдийн 50ийг л авч бна

    0 0 Хариу бичих
  5. Сарын хэднээс өмнө бүртгүүлж бж тэр сардаа орон гээд байлаа

    0 0 Хариу бичих
  6. Ene mungu uguud ehelchihsen uuu . Medeh hun bn uuu?

    0 0 Хариу бичих
  7. Төрмөгц өгнө гэдэг нь худлаа юм бна. Хөдалмөрийн тухай хуулийн 106.1 гэдэг нь төрсний дараах амралт дуусанаас хойш буюу 2 сарын дараанаас 3 нас хүртэлх хугацаанд эх эцэг хүсвэл хүүхэд асрах чөлөө авах боломжтой гэсэн бна.

    0 0 Хариу бичих
    • Энэ хугацаанд 40 нь ч 50 нь ч байхгүй гэсэн үг үү

      0 0
  8. ТЭГЭЭД ТЭТГЭМЖЭЭ ХЭЗЭЭ ОЛГОХЫН БАС ИРГЭДИЙГЭЭ ХУУРАХ НУУ ТААНУУС

    0 0 Хариу бичих
  9. Хамгийн сүүлийн хугацаа хэзээ вэ

    0 0 Хариу бичих
  10. Odoo 6sartai jiremsen eej bas 2nastai xvvxedtei tegwel ene eej turtluu 40;50-a zereg awax erxni vvsex ymuu

    0 0 Хариу бичих
  11. Enenees bolj tatwar nemj bgaa bizdee. Ger bulee tuluwluj chaddaggui, ajilgui amidral ahuigaa awaad yawj chaddagui bjiij huuhed gargadag zambaraagui awgaitsuuliin huuhdiig tejeehiin tuld tsalin bolon hadgalamjiin orlogoo tatward uguh n zuw ch yumuu Buruu yumuu

    2 6 Хариу бичих
    • Yr n yag ajilgui humuus n l zavshaad ajilaa hiij bgd dekrit avtsan hed n hashain hun bish ym bhda adilhan l ajilgui suuj bgashd

      0 0
    • Чамаас хүүхэд гарахгүй юу хүүхэд хараад хүнээс мөнгө горидоод үзээрэй чи 2 жил гэртээ хүүхэдээ хараад цалингүй суугаад үз

      0 0
    • Yu hutsaad bgn ergvv ve chi haramsaad bga bol chi hvvhdee garga

      0 0
    • tiim l ih haramsaad bga bol uuruu huuhed turuuleed mungu awaach

      0 0
    • тэд чинь хүүхэд. хэнийд төрсөн байх нь тийм чухал юм уу?

      0 0
  12. ogwol nitedn ogche ajiltai eejvvded ogoh heregtei shvvde adiilhan eej bainaa amdarliin shardalgarl ajilaa hij bn shvv de

    1 0 Хариу бичих
  13. жирэмсний хяналтанд байсан тодорхойлолтоор яах гэж байгаа??? хувийн эмнэлэгт хяналтанд байсан, энэнээс болоод дүүргийн эмэгтэйчүүдийн эмч нь дургүйцээд үхчих гээд хувийн эмнэлэг рүүгээ тонил энэ тэр байсан ш дэ. тэртэй тэргүй өрхийн эмнэлэгтээ төрснөөсөө хойш үзүүлээд вакцин хийлгэж байхад ямар их хэрэгтэй хэрэггүй юм шаарддаг юм бэ? ажлын садаа амьдралын гай хийгээд байх юм аа. 5 цаас өгвөл өгчихгүй.

    1 0 Хариу бичих
    • harin tiime. manai ehner zub heljee.

      0 0
    • harin tiime. manai ehner zub heljee.

      0 0
    • harin tiime. manai ehner zub heljee.

      0 0

ЭНЭ ТУХАЙ