Нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх татварууд

Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдсан. Энэ хүрээнд Засгийн газар долоон төрлийн татвар нэмсэний түрүүч нь өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл ажил олгогч болоод, ажилтнуудтай холбоотой зарим төрлийн татвар өнөөдрөөс нэмэгдэж байгаа юм. Тодруулбал,

1.Хувь хүний орлогын албан татварын хуулийн өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ.

1,500,000 - 2,500,000 -   төгрөгийн цалингийн ХХОАТ 15%

2,500,000 - 3,500,000 -төгрөгийн цалингийн ХХОАТ  20%

3,500,000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25%

Харин 1,500,000 хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээр байна.

Нийгмийн даатгалын шимтгэл:

Хэрэгжих хугацаа 2018.01.01

2018 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж

2019 онд Ажил олгогч 0.5 нэгж, шимтгэл төлөгч 0.5 нэгж

2020 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж Нийт дүнгээрээ 5 нэгж

Архи, тамхины ОАТ:

Хэрэгжих хугацаа: 2018.01.01

2018 онд архи 10 хувь, тамхи 10 хувь

2019 онд архи 5 хувь, тамхи 5 хувь

2020 онд архи 5 хувь, тамхи 5 хувь


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Арай дэндэж байна. Төр ард түмнээ хэтэрхий дарангуйлж байгаа юм биш үү?

    0 0 Хариу бичих
  2. Boliosoi MAN shulaachid

    0 0 Хариу бичих