2017 оноос үлдэх номнууд: Монгол уран зохиол

Eagle.mn


Монголд номын соёл өргөжин дэлгэрч байгааг улам бүр өнгө зүсээ засаж буй номын дэлгүүрүүд, хавар, намартаа хоёр ч удаа болдог улам л цар хүрээгээ тэлсээр буй номын яармагаас бэлхэнээ харж болно.

Хэдий санхүүгийн баримт, тоо сэлтээр батлахгүй ч Монгол орон иргэншиж буйн энгийн дохио болж шинэ шинэ хэвлэлийн газрууд байгуулагдаж, орчуулгын ном зохиолын сонголт олшрон, чанар нь ч сайжирсаар, үндэсний хэмжээнд алдаршсан, өөрийн уншигчдын хүрээлэлтэй зохиолчид ч шинээр төрөх болжээ. ТОЙМ сэтгүүл "Эргэлтийн цэг-2018" дугаартаа энэхүү оюуны хүрээнд өнгөрсөн онд шинээр мэндэлсэн шилдэг номуудыг нэрлэж байна. Чингэхдээ Монголын уран зохиол, уран зохиолын бус бүтээл, орчуулгын уран зохиол, уран зохиолын бус орчуулгын бүтээл гэсэн дөрвөн төрлөөр тус бүр таван шилдэг номыг танилцуулж байна.

Ийн онцлохдоо бид томоохон номын дэлгүүрүүдийн бестселлерийн жагсаалтыг харгалзан үзэж, фейсбүүкт уншигчдаас шилдэг номоо нэрлэхийг хүссэн санал асуулга (хоёр долоо хоногийн дотор 70 гаруй ном гнэрлэсэн) явуулснаараа баримжаалж, онцгойлон судлаачдын санал бодлыг тусгасан болно.

 

2017 ОНООС ҮЛДЭХ НОМУУД: МОНГОЛ УРАН ЗОХИОЛ

 

Г.Аюурзана. "Сахиуст хангайн нууц" роман

Уран зохиолын мэргэжлийн хүрээнд ч, олон нийт, уншигчдын дунд ч адилхан өндөр нэр хүндтэй цөөхөн зохиолчдын нэг бол Г.Аюурзана. “Сахиуст хангайн нууц” романаар түүний сүүлийн 10 гаруй жилийн турш Монгол үндэстний сэтгэлгээний онцлогийг соёлын өвөөр нь дамжуулан нээхийг оролдсон уран бүтээлийн нэгэн үе нь өндөрлөж байгаа нь анзаарагдсан. Одоо уншигчид нь түүнээс шинэ хүүрнэл, шинэ хэмнэл хүлээх хэрэгтэй болов уу.

 

Б.Шүүдэрцэцэг. "Хотол цагаан гүнж" роман

Аль ч оронд арилжааны шинжтэй номын зах зээл байдаг. Монголын хувьд зохиолч Б.Шүүдэрцэцэг энэ зах зээлийг бүрнээ төлөөлж чадахуйц зохиолч билээ. Өрнө дахинд ихээхэн алдартай, маш олон хувилбар бүхий Хутулун гүнжийн домгуудыг сүлжиж бүтээсэн уг роман дээр Б.Шүүдэрцэцэг хүүрнэлчийн хувьд мэдэгдэхүйц өссөн нь анзаарагдана. Энэ романаар 

 

Б.Наминчимэд. "Хөх илдний очис" роман

Зохиолч Б.Наминчимэдийн “Агуу эрин” цувралын эхний боть болох “Хөх илдний очис” роман монголчуудын түүхээ хүүрнэх эрхи товчисийн уламжлалт аргыг шинэ мэдлэг, хэллэгээр тэтгэсэн жинтэй бүтээл болжээ. Орчин үед монгол хүн агуу түүхээ өөрийнхөөрөө ийм өндөр төвшинд бичиж чадсан тохиолдол С.Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх”-ээс хойш гараагүй билээ.

 

До.Цэнджав. "Цахарын хар шуурга", "Гүн тайгын манан". туужийн ботиуд

Өдгөө цагийн хүүрнэл зохиолын тэргүүн бичээчдийн нэг Д.Цэнджав туужуудаа ботилон хэвлүүлжээ. Сүүлийн үед баримтат уран сайхны чиглэлд илүүтэй анхаарах болсон Д.Цэнджав зохиолчийн уран зохиолын төрөл дэх оргил бичвэрүүд энэ хоёр ботид багтсан байна.

 

Ж.Лхагва. "Толгодын цаана ингэ буйлна". бүтээлийн эмхэтгэл

Монголын хүүрнэл зохиол, орчуулгын нэрт мастер Жагдалын Лхагва гуайн өдгөө цагт олдохоо байсан хүүрнэл зохиолын бүтээлүүдийг үр хүүхдүүд нь эмхэтгэн гаргасан нь шинэ үеийн уншигчдын хувьд баяртай мэдээ байлаа. Энэ номын сонсдог ч хувилбар ч мөн уншигчдад хүрсэн. 

 

ЖИЧ: Энэ төрөлд судлаачид болон уншигчид зохиолч Б.Сарантуяагийн "Самар хатан" роман (бестселлер), Ц.Ганболдын “Цэцүүхэй” тууж, өгүүллэгийн түүвэр, Ө.Үлэмжтөгсийн “Хийсвэр үг” түүвэр, Б.Цогнэмэхийн "Түүхэн туульсын шилдэг жүжгүүд" эмхэтгэл, Б.Эрхэмбаярын "Алганы хээ" ном (бестселлер), С.Оюуны "Загвар өмсөгч" романыг мөн нэрлэж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Д НОРОВГУАЙН ТЭЖЭЭВЭР ГЭЭД ЭМХТГЭЛ ХААЧСАН БЭ ? ГАЙХЧИХЛАА ХЭНИЙ СОНГОЛТ ВЭ?

    0 0 Хариу бичих
    • ТЭЖЭЭВЭР 2016 онд хэвлэгдсэн

      0 0
  2. Ийм юмнууд худлаа гарнаа. Үүнийг нэг л хэвлэлийн газар тодруулж бичиж байгаа болохоор өөрсдийнхөө уншсан номыг л хамруулж байгаа. Уншаагүй энд нэрлэснээс илүү ном их бий. Эднийхэн цөөн ном уншиж дээ.

    0 0 Хариу бичих
  3. shuudertsetseg Ayurzan hoerin nom oligtoi buteel bish bna lee, yahavdee l

    0 0 Хариу бичих
  4. уншаагүй ч дуулиантай л нээгдээд байх шиг байсан.

    0 0 Хариу бичих
  5. ТЭЖЭЭВЭР 2016 онд хэвлэгдсэн

    0 0 Хариу бичих
  6. НОРОВГУАЙН ТЭЖЭЭВЭР ГЭЖ ЭМХТГЭЛ ХААЧСАН БЭ ? ГАЙХЧИХЛАА

    0 1 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ