М.Энхболд: Утааны асуудлаар ажлын хэсэг байгуулж тодорхой шийдвэр гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой холбогдуулан онц ч байдал зарлах саналаа өнөөдөр УИХ-ын даргад илгээсэн. Үүнээс гадна өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд агаарын бохирдолтой холбоотой асуудлыг УИХ тусгай горимоор хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргахыг шаардлагатай байгааг хэлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Утааны асуудал анхаарал татсан номер нэг асуудал болж байна. Үүн дээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, МАН, АН, МАХН гэсэн ялгаа байхгүй. Ер нь УИХ хууль тогтоох байгууллагын хувьд өмнө нь энэ асуудлаар ярилцаж байсан, Засгийн газарт үүрэг чиглэл өгч байсан зүйлүүдийн явц ямар байна вэ гэдгийг үзэх нь зүйтэй.

Сүүлийн 3-4 хоногийн дотор иргэдээс асар их мессэж, дуудлага ирж байна. Тэр болгонд хариуг нь өгч чадахгүй байна. 2018 оны төсөвт 20 гаруй тэрбум төгрөгийг цахилгааны үнийн нөхөн төлбөр, агаар цэвэршүүлэх төхөөрөмжинд зориулж суулгасан. Энэ талаараа зарим иргэдийн мессэжинд хариу өгч байгаа. Бүгдэд нь хариу өгч амжихгүй байгаа. Иргэд ингэж бухимдах нь аргагүй. Амьсгалын замын болон бусад төрлийн өвчлөл утаанаас үйдэлтэйгээр нэмэгдэж байна. Эрүүл мэндийн салбарт ч ачаалал үүсч байна. Энэ бүх асуудлуудыг бид анхаарах нь зүйтэй. 2016 оны намар УИХ утааны асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсч, тодорхой чиглэл өгсөн.

Өнөөдөр чуулганы хуралдааны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж утааны асуудлаар УИХ-аас гаргасан шийдвэр ямар хэмжээнд хэрэгжиж байгаа юм бэ, Засгийн газар юу төлөвлөж байна вэ, ер нь цаашдаа яаралтай ямар арга хэмжээ авбал зохимжтой байна вэ гэдгийг судлах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулъя. Энэ ажлын хэсэгт бүх Байнгын хорооны төлөөллийг оруулъя. Он гарангуут ажлын хэсгийг шуурхай ажлуулж утааны асуудлыг УИХ тусгайлан авч үзье. Засгийн газрын хийж байгаа ажлуудыг дэмжие. Шаардлагатай бол хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдэж ажлыг эрчимжүүлье” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Өвдсөн, бие султай хүүхдүүдийг хөдөө эсвэл амралтын газруудад салхинд гаргаж зардлыг нь эрүүл мэндийн даатгалаар нь төлүүл.

    0 0 Хариу бичих
  2. Энэ мудак юу ч хийж чадахгүй ээ, Жил болгон л комисс гаргадаг биз дээ

    0 0 Хариу бичих
  3. долисон тугал чиний хийсэн ажил биз дээ! хотын дарга байхдаа !

    0 0 Хариу бичих