Х.Баттулга: Онц байдал зарлах хүсэлтийг УИХ-ын даргад илгээсэн

Eagle.mn


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой холбогдуулан  онц байдал зарлах саналыг УИХ-ын даргад илгээжээ. Тэрээр “Онц байдал зарлах онцгой эрх УИХ-д байдаг. Онц байдал зарлаач гэсэн албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн. УИХ өнөө маргаашгүй хэлэлцээд онц байдал зарлах эсэхийг шийдэх байх” гэлээ.

Ерөнхийлөгчийн онц байдал зарлах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн албан бичиг бүрэн эрхээр нь хүргэж байна.

Уг албан бичигт “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр өргөтгөсөн байдлаар хуралдаж “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” 03/03 дугаар зөвлөмжийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Их Хуралд "Агаар, ус, хөрсний бохирдол гамшигийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн захиргааны байгууллагууд, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох, иргэд, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах" зэрэг асуудлуудын хүрээнд эрх зүйн орчин бүрдүүлэхийг зөвлөжээ. Харин Засгийн газарт дээр дурдсан асуудлуудын хүрээнд 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн дотор хууль, шийдвэр, хөтөлбөрийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барих, агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа түүний заалт бүрийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэг бүрчлэн нарийн заасан төлөвлөгөөний хамт боловсруулах зэрэг ажлууд хийхийг зөвлөсөн байна.Хүн амын тавь орчим хувь нь амьдарч, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдагдахаас хамгаалуулах үндсэн эрхээ эдэлж чадахгүй хордож, хохирч байгаа нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэн нь сайн хэрэг боловч төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаад онцгой анхаарч шийдвэртэй арга хэмжээ авах зүй ёсны шаардлага тулгарч байна. Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их”, бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой төвшинд хүрч 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь РМ10, РМ2.5 тоосонцорын агууламж 16-27 хувь их,  24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 7-13 дахин их байна гэсэн дүн мэдээ надад ирж байгаа бөгөөд Багануур, Багахангай гэсэн хоёр дүүргээс бусад дүүрэгт агаарын бохирдол нэмэгдэж нэн аюултай хэмжээнд хүрч байна.

Агаарын бохирдолтой тэмцэх тусам, хөрөнгө мөнгө зарцуулах тусам бохирдол улам нэмэгдээд байдгийн шалтгаан юунд байгааг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг, хянадаг бүхий л төрийн албан тушаалтнууд анхаарч авч үзэх ёстой. Агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэнээс хойших нэг жилийн хугацаанд зөвлөмжид заасан бодлогын чанартай ажлууд огт хэрэгжээгүй байна. Тухайлбал төрийн захиргааны байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнгүй, УИХ-ын чуулган бүрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд агаарын бохирдлын асуудлыг тусган хэлэлцэх нь ч биелсэнгүй. Ийм байдлаар агаарын бохирдолтой тэмцэж, утаагүй зуух, түлш мэтийн аар саархан асуудлаар ажил хийсэн нэр зүүж, зууралдсаар байх нь үр дүнгүй гэдгийг бид бүхэн бүрэн мэдэрлээ.  Иргэд, олон нийтийн зүгээс ч шүүмжлэлтэй хандаж, “Онц байдал” зарлан агаарын бохирдлын асуудалтай шийдвэртэй тэмцэхийг шаардаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” зэрэг нөхцөлд УИХ “Онц байдал” зарлана гэж заасан. Тиймээс ард иргэдээ сонсож, тэмцэх тусам хөрөнгө мөнгө зарцуулах тусам нэмэгдээд байдаг агаарын бохирдлын асуудалтай нийтээр нэгдсэн зорилготойгоор тэмцэхийн тулд “Онц байдал” зарлан, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоог тодорхойлж, үүрэг, хариуцлагыг нь нэмэгдүүлэн шийдвэртэй алхам хийхэд болохгүй зүйлгүй юм. Үүний хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид заасны дагуу “Багануур, Багахангай” гэсэн хоёр дүүргээс бусад дүүргийг гамшгийн бүсээр тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд судалж, шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. Байх ёстой хэмжээнээсээ 7-13 дахин илүү хортой болчихоод байхад зүгээрээ гээд суугаад байдаг УИХ дарга ямар санаа агуулаад хэний төлөө ажиллаад байнаа. Энэ хүүхэд багачууд чинь хордож үхэж дууслаа. Дайн дажин болоогүй байхад эмнэлэг дүүрэн өвчтөн хордсон хүмүүс. УИХ мянган ажлын хэсэг комисс байгуулаад хордолт буурах уу. Ард түмнээ бодож ажлаа хийгээ чээ.

    0 0 Хариу бичих
  2. Ерөнхийлөгчийн зөвлөх гэж увиагүй боловсрол мэдлэг муутэй хэдэн нөхдүүд хүрээлчихээд юу ч хийлгэж чадахгүй тархийг нь хэдэн талаас нь хайрцагласаар байгаад гүнээ эмэгнэж байна

    1 1 Хариу бичих
  3. Онц байдал зарлаад яахиин. Гал түлэхээ болиод хөлдөж үххиймуу мангаруудаа

    0 0 Хариу бичих
  4. Todorhoi honogoor Ger horoolliin tsahilgaaniig 0/teg/ togrog bolgoj turshilt hiij uzwel Yasan um bee

    1 0 Хариу бичих
    • гэрийг цахилгаанаар халаана гэж байхгүй. маш их дулаан алдалттай. дээрээс нь ядуу болороох олигтой бүрээс туурга байхгүй. байшин байлаа ч бас чанаргүй, тэгээд цахилгаанаар халааж дийлэхгүй. халааж дийлэх халаагуур нь маш үнэтэй. тэгээд нүүрсээр л халаахаас өөр арга байхгүй. энэ цахилгаан тэглэдэг бол, үр дүнгүй популист арга ш дээ.

      1 0
  5. Манай Ерөнхийлөгч зайлуул даа, дунд боловсролтой, гудамжны сэтгэхгүйтэй ч гэсэн оюуны доройтол ёс суртахууны хямралд орж шороон дээр тэрийгээд уначихсан мөхөж байгаа монгол улсын сүүлчийн хаан нь байгаа юм. Хийдэг ажил нь баахан бөхчүүд, дуулаачид, алиалагчдыг шагнадаг, тэгээд ард түмнээс сонгогдсон юм болохоор ард түмний нүдэн дээр байдаг утаа униар гэх мэт том асуудлаар нэг сүржин мэдэгдэл хийдэг, өөр юу ч хийж чадахгүй. Зөвлөхүүд нь гэж элэг авмаар тэнэг юмнууд.

    0 0 Хариу бичих
  6. Онц байдлын үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхой болгоочээ. Утаа гаргаж бга янданг торгоод бх юм уу? Цэрэг цагдаа гаргаад орой үдэш утааны бүсэд ажиллуулж нүүрс түлж бга айлуудад цагийн хязгаар тавих юм уу яахын? Сургууль цэцэрлэг албан байгууллагуудыг хаах юм уу? Эсвэл баахан мөнгө тарааж цахилгаан халаалт тавих юмуу? Бүрэг бүдэг бадаг санал оруулаад УИХ-н гишүүдийн элэг доог болоод унадаг шүү.

    0 0 Хариу бичих
  7. Монгол эх төрж чадахгүй, балчир үрс амьсгалах орчингүй, ард иргэд нь хорт утааны баг зүүж гамшгийн хэмжээнд хүрлээ. Ниргэсэн хойно хашгирав гэгч болов.Төр цаг алдалгүй арга хэмжээ аваач ээ

    0 0 Хариу бичих
  8. За за онц байдал тогтоолоо гээд утаагүй болох уу Жаахан сүржин эхлээд дажин буух ажил биш биз

    0 0 Хариу бичих
  9. Онц байдал зарлаж, нүүрс түлж байгаа хүмүүсийг нүүлгэсэн нь дээр. Утаа, агаарын бохирдлоос болоод монгол хүн 50 жилийн дараа амьдрах, ажиллах чадвартай байх эсэх тухай асуудал яригдаж байхад ийм арга хэмжээ авсан нь дээр ш дээ. Доор муулаад байгаа хүмүүс дуугүй бай. Утаанд үхмээр байгаа бол, нэг мөсөн уурын зууханд очиж бүтэж үхвэл таарна. Би гэр бүлээ, үр хүүхдээ сайхан амьдраасай гэж бодож байгаа тул ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ БАЙНА...

    0 0 Хариу бичих
  10. Онц байдал зарлаж, нүүрс түлж байгаа хүмүүсийг нүүлгэсэн нь дээр. Утаа, агаарын бохирдлоос болоод монгол хүн 50 жилийн дараа амьдрах, ажиллах чадвартай байх эсэх тухай асуудал яригдаж байхад ийм арга хэмжээ авсан нь дээр ш дээ. Доор муулаад байгаа хүмүүс дуугүй бай. Утаанд үхмээр байгаа бол, нэг мөсөн уурын зууханд очиж бүтэж үхвэл таарна. Би гэр бүлээ, үр хүүхдээ сайхан амьдраасай гэж бодож байгаа тул ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

    0 0 Хариу бичих
  11. Онц байдал зарлаж, нүүрс түлж байгаа хүмүүсийг нүүлгэсэн нь дээр. Утаа, агаарын бохирдлоос болоод монгол хүн 50 жилийн дараа амьдрах, ажиллах чадвартай байх эсэх тухай асуудал яригдаж байхад ийм арга хэмжээ авсан нь дээр ш дээ. Доор муулаад байгаа хүмүүс дуугүй бай. Утаанд үхмээр байгаа бол, нэг мөсөн уурын зууханд очиж бүтэж үхвэл таарна. Би гэр бүлээ, үр хүүхдээ сайхан амьдраасай гэж бодож байгаа тул ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.

    0 0 Хариу бичих
  12. Манай ерэнхийлөгчид үүнээс өөр хийх юм харагдахгүй байна уу? Бүх сургууль,цэцэрлэг хаачихаар тэнд ажиллагсад болон бусад хүүхдээ харах хүнгүй хүмүүс цалин мөнгөгүй ,ажил хийж чадахгүй болно,цаашид яаж амьдар гэж байгаа юм бол? Онц байдал зарлачихаар утаа бүр мөсөн арилах юмуу,гамшигийн хэмжээнээс гарчих юмуу? Тэгээд хэдэн сар,жил онц байдал зарлаж байж утаанаас салах юм бэ? эрхэм ерөнхийлөгчөө?

    1 0 Хариу бичих
    • Өөр зөндөө л юм хийдэг ш дээ. Бөхчүүдийг шагнадаг, бөхчүүдийн том том тэмцээн зохион байгуулдаг, гадаадад бөхийн тэмцээн очиж үздэг, гадаадад хоёр бөхийн зодоон нүдээнийг зөвлөх бөхөөрөө очиж зохицуулах гэж оролддог, дуучид болон алиалагчдыг бас шагнадаг, шүлэг бичдэг муйхар хар өвгөнийг тэртээ тэргүй өөрийнхөө муу зуршлаас болж хорт хавдраар үхэх гэж байхад хувиасаа 25 сая төгрөг өгж поопддог уг нь тэр мөнгөө яалт ч байхгүй болчихсон ядуу хүмүүсийн эмнэлгийн төлбөрт өгсөн бол арай өөр байх байсын.

      0 0
  13. Kk

    0 0 Хариу бичих
  14. Mash sub alkham Kharin UIKH shuurhai arga hemjee avch ajillaasai.

    0 0 Хариу бичих